Миний хувьд
Зурхайд төдийлөн итгэдэггүй, хумс үсээ авахдаа зурхай хардаггүй болохоор би зурхайчидыг гэм хортой улс биш үзсээр ирсэн. Тэр тусмаа Тэрбиш гуай зурагтаар гарахдаа тохьтой томоотой, эрдэм номын хүн шиг харагддаг. Хүн өөрийн дуртай ажлаа хийгээд сүсэгтэн олондоо тус дэм хүргээд явж байг дэ гэж хувьдаа боддог. Тэгсэн... энэ жилийн цаг тооны бичиг надад саяхан таарав.Энэ жижиг номыг бараг өрх болгон ашигладаг. Тэгсэн Ардчилсан нам болон Спирт бал бурамын сурталчилгаа тээгч болж.Тэрбиш зурхайч өөрийн хүчээр энэ номоо хэвлүүлчих тэнхээтэй хүн гэж би бодож байна. Тэнхээ нь хүрдэггүй юмаа гэхэд дурын үндэсний үйлдвэрлэгч дээр (архи тамхины бус) очоод зурхайн номыг маань ивээн тэтгээд өгөөч, сурталчилгааг чинь байршуулъя гэхэд татгалзахгүй нь лав. Гэвч заавал улс төрийн хүчин болон архины үйлдвэрийг сонгож. Илүү амалсанд нь худалдагдаж дэ. Цааш тэгээд энэ номоор ажил амьдарлаа зохицуулаад байгаарай олон түмээн, мандан бадрах биз...
Манай хөрш бас зурхайч байдаг юм. Гэхдээ Чингисийн шар зурхай талын хүн шиг байгаа юм. Тэр нөхөр бас надад иймэрхүү санал тавиад одоо сонгууль дөхлөө энэ тэр дүү хүү юмыг яаж мэдхэв бодож байгаарай гээд байсан. Тэрбиш гуайн хувьд худалдагдсан шиг худалдагдсан бололтой. Цагаан сараар худын талын настныд ороход бэлгэнд мөн л ирсэн. Гэхдээ Сү.Батболдын рекламтай байсан. 2 хуудас яваад л нэг нүүр нь түүний сурталчилгаа. Нэг мөр бөөнөөр нь зарчихаар амар байдаг байх л даа. ЦӨМ хийдэг биз
ReplyDelete