28 March 2012

Эйнштейний хэл

Альберт Эйнштейний хамгийн алдартай зураг бүтнээрээ.1951 оны 3-р сарын 14-нд Принстоны их сургууль дээр эрдэмтний 72 насны ойг тэмдэглэсний дараа авсан зураг байгаа юм. Машинд хамт байгаа улс - Эйделот доктор эхнэртэйгээ. Тэр үдэш сурвалжлагчид Эйнштейныг хором ч тайван байлгаагүй. Харин Артур Сасс гэдэг зурагчин хүмүүсийн хөл татрахыг хүлээж байгаад машинд ойртож очоод: "Профессор, төрсөн өдрийн фото-д ганц инээмсэглэчихгүй юм уу?" гэж. Фотоаппараттай нөхдөөс залхсан Эйнштейн хэлээ гаргангуутаа цааш эргэж хараад суучихаж. Зураг дарж амжихааргүй хурдан болоод өнгөрсөн үйл явдал боловч Сасс дарж амжжээ. Редакцид энэхүү зургийг хараад нийтлэх эсэхээ "томчуудтай" хүртэл зөвөлсөн байдаг. Аз болж Эйнштейнд өөрт нь зураг таалагдсан ба тэрбээр фотог бидний танил "профессорын толгой" хэлбэрт оруулж хайчлаад найз нөхөддөө ил захидалын журмаар илгээдэг байж.

No comments:

Post a Comment