Чандмань-Өндөр сумын төвтэй үргэлжлүүлэн танилцъя.Энд Алунгоо хатан төрсөн гэж байгаа.Тиймээс 5 сум элбэг.Мөн ахмадуудад зориулсан болон 9 тугтай, бичээс нь баларсан хөшөө таарсан.Цонхны хийц янз бүр.Дээврүүд.Архитектур ч гэсэн олон янз. Дугуй хэлбэртэй гэр шиг байшингууд сүүлийн үед олширч буй гэсэн.Шавьжний зүйл ангийн төлөөлөл.Хөхөө нэртэй кафе пааб. Гоё нэр өгсөн байна: ороо л бол ерөөсөө хөхөө, орон гэр хүүхэд шуухад хамаагүй, хэ-хэ.Шуучихмаар сайхан пайз. Битгий л ховхолчихоосой билээ ирээдүйд.Тамгын газрын гадаа Хосе Мартигийн хэлсэн үг бий. Би ийм зүйл энд олж харна гэж ёстой төсөөлөөчгүй. Засаг даргын тамгын газар.Үүдээрээ модтой. Зун цагт ялаа шумуул цуглах нь юу юм гэхээс цонхон доороо модтой ажлын байр шиг сайхан зүйл байхгүй.Танилцуулга.Тамгын газар тал шилэн хаалгануудтай. Хэн ажлын байрандаа юу хийж буй нь нээлттэй. Ер нь шилэн хаалгууд төр засгийн үйлчилгээний газруудад хийх хэрэгтэй юм байна шүү.Засаг даргын өрөөнд өлгөөтэй зураг.Үүгээр Чандмань-Өндөр сумыг өндөрлөхөөс дө.
19 March 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment