26 March 2012

Нүүдэл

Сүүлчийн хэдэн өдөр нүүх гээд пост ч оруулах завгүй байлаа.
Машины ар байнга ачаатай. Байраар дайрах бол оруулж суллачихаад дараачийн ээлжийн ачаа авахаар цүнхээ эргээд чирнэ.
Ингэхэд, нилээн дээр машины хойно нойтон хар модон банзны 2 тайрдас хийсэн юм. Уг нь гараж дээр буулгах гэж байсан боловч больсон, явж байг. Учир нь үнэр нь үнэн гоё. Өглөө тэргэндээ сууна - мод үнэртээд, орой ажлаасаа бууна - ойд ороод ирсэн мэт. Машины үнэртүүлэгчидийн дэргэд жинэхэ ароматизатор.
Өнөөдөр нүүгээд түрүүхэн л цэгцэрч дууслаа.
Лифт ашиглалтанд ороогүй, дүү нар тусалсан тулдаа гайгүй. Шинэ газар гараж байхгүй, тиймээс ил зогсоолтой нөхөрлөж байна.
Өдрийн фото: хүүгийн тоглоомууд цонхны тавцан дээр залраад амжиж.

No comments:

Post a Comment