1894 он. Чехийн Млада-Болеслав хот Австри-Унгарын мэдэлд байв. Номын худалдаачин Вацлав Клементийн дугуй эвдэрснээс бүх түүх эхэлсэн. Баталгаат хугацаа нь дуусаагүй байсан тул үйлдвэрлэгч болох немцийн "Зайдель ба Науманн" фирмийн Чех дахь төлөөлөгчийн газарт дугуйг буцаагаад захидлаар эвдэрлийг арилгаж өгөхийг хүсэмжилжээ. Хариу немц хэл дээр ирсэн бөгөөд "Хэрвээ та хариу авахыг хүсэж байгаа бол бидэнд ойлгомжтой хэлээр захиагаа бичнэ үү" гэсэн утгатай байв.
Доромжлол ямарч техникийн боловсролгүй Вацлавыг өөрийн дугуй засварыг нээх алхамруу түлхэв. Дараа нь тэр дугуй болон мотоцикл үйлдвэрлэж эхлэв. 1905 оноос автомашин хийж, Дэлхийн I дайны төгсөхөд ачааны машинууд гаргадаг болжээ. Škoda Auto мэндэлсэн түүх энэ.
14 March 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment