13 March 2012

Shit happens цувралаас

Байрандаа нүүж ороогүй байж л буулгаад эхэлсэн. Уг нь лам хуварга залж барилгүй Тёма-гаар заслаа хийлгэсэн дэ.Уржигдар өлгүүр тогтоох санаатай өрөмдлөгө хийлгэсэн чинь ханаар явсан цахилгааны утсаа тасдаж орхив. Мунхагийн ухаан хойноо гэж: өрөмдлөгө хийхээс өмнө цахилгааны монтаж хаагуур явж буйг мэдэх хэрэгтэй юм байна шүү нөхдөө. Пускатель тус хананд байрладаг хэдий ч утас 60 градусаар далийж ирж тэр хэсгээр явна гэж хэн бодох билээ. Улмаар цахилгаанчин олж ирж ханаа ухуулав.Цемент зуурж нүхээ бөглөөд обойг нь наанаас нь наахаас да.Ойрд байр сав гээд зав зай муутай харайгаад байна. Тэгж байгаад хэрэг болох хэдэн пост нийтлэгдэх байлгүй дэ.

No comments:

Post a Comment