Сүүлийн өдрүүдэд гар утсан дээр цугалсан зураг.
Хэлтсийн даргынд зочилохдоо 2 зүйл анхаарав. Монгол ардын богино дуу нэртэй диск гартаа эргүүлж суухнаа...Scream-ыг санаж байна уу? Залуугийн царай - яг мөн.Анхаарал татсан 2 дахь зүйл нь ширээний бүтээлгэний хээ.Замын тэмдгүүдийг өөрчилж болно. Гэвч утга агуулгыг нь уншигдахааргүй болгохыг хорлон сүйтгэл гэж үзэж шийтгэх хэрэгтэй.Аура-грамм. Хүнд гэрлэн бүрхэвч байдаг, тэр нь гэмтэхлээр эмзэг, хар энергид өртөмтгий болдог г.м. зүйлд би итгэдэггүй. Халуурч буй хүүхдийг ээж нь өвөртлөөд унтахлаар халуун буух нь бий. Үүнийг гэрлэн бүрхүүл, энергийн солилцоо гэхээсээ илүү эх хүүхдийн холбоо гэж үзнэ. Хэрэвзээ энергийн солилцоо бол халуурч буй өвчтөнүүдэд парацетамолтой лаа хийхийн оронд эмч нь өвөртлөөд хэвтчих хэрэгтэй.
Холбоотой холбоотой мэдээ (ингэхэд, "холбоотой холбоотой холбоо" гэдэг хэллэг байж болох юм байна шүү). Орон нутагт 70-той дугаар олширж байна. Гал тогооны захиалга өгсөн юм. Дизайнер залуу ирээд дэвтэр дэлгээд гараараа зураад эхэлсэн. Ингэж зураад л харуулдаг юм байх гэж бодож байв. Тэгсэн, хэмжээнүүдээ тэмдэглэж аваад компьютерт оруулдаг юм байна. Өөрийгөө бүдүүлгийн туйл, хөгжлөөс хол хоцоргдсоноо мэдрэв. Ханыг ногоон, босоо хэмжээг улаан, хөндлөн хэмжээг цэнхэр өнгийн балаар кодчилдог нь зөв санаа.Өчигдөр Хосоотой Мишээл экспо орж гал зуухны гэрээ хийсэн ухаантай. Тэгсэн мутай боксын тэмцээн явагдаж байнаа. Гамгуй зүйл санагдсан. Шулуун хөлөөр гэдсэндээ тамирчид шиг нэг хийлгэхэд би л лав эргэж босож ирэхгүй ээ.Төгсгөлд нь - гудамжны сурталчилгаа. Primadonna. Цуврал зурагнууд байгаа, нэг нь нэгнээсээ "гоё".
05 March 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment