25 March 2012
Литра
Нүүх гээд шүүгээ саваа уудалж байсан чинь 4-р ангийн сурах бичиг гарч ирэв. Родная литература, 4 класс. Хавтаснаас нь их зовлон үзсэн нь илт.Дэлгээд харсан чинь... Нилээдгүй олон хуудсан дээр "о" үсэгнүүдийг нь бөглөж будсан байх юм. Санав: литра дээр Ёжик-той суудаг байсан үе. Хичээл эхлэнгүүт үзэж буй өгүүллэг юм уу шүлэгний бүх "о" үсгийг уралдаж будаж дуусгадаг байсан. Энэ удаад Зеленая лампа нэртэй Лениний тухай зохиол өртөж. Хэдийг будсанаа бас поля дээр (всего 355 гэж) тэмдэглэсэн байна шүү, хэ-хэ.Зураг дээр нь нэмж янз бүрийн зүйл зурчихаагүй нь яамай. Ахлах ангид бол зураг зүгээр байлгадаггүй байв.
Labels:
nostalgia
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment