Сая интернэтээс нэг мэдмээр зүйл олж уншлаа.
Их Британи нь хамгийн чанга визийн дэглэмтэй улс гэдгээрээ алдартай. Бараг Шенген болон АНУ-ын визээс ч илүү гярхай шалгадаг юм. Энэ улсын элчингээр хар тамга даруулах нь өөр улсын виз гаргуулахад ч гэсэн сөрөг үр дагуулах магадлалтай.
Хэрэвзээ виз чинь гаралгүй татгалзсан хариу элчингээс өгсөн бол эцсээ хүртэл хөөцөлдөх хэрэгтэй юм байна. Жишээ: эхний удаа та мэдүүлгээ өгөхдөө орлогоо цалингаасаа их (цалингийн гадуурх орлогоо тооцоод ч юм уу) биччихэж. Бээжин дахь элчингийн ажилтнууд материалыг чинь үзээд тэрхүү зөрүүг олж энэ нөхөр санаатайгаар орлогоо нэмсэн байна, ер нь "но"-той гар болж таарлаа гээд хар тамга дарчихна. Нэгэнт Англи-д очих ажилдаа 2 дахь удаагаа материалаа өгөөд, визээ аваад очих гэсээр байтал хоцорчих тул та энэхүү асуудлыг тэр чигээр нь орхино. Энэ нь гол алдаа. Алдаагаа залруулаад дахиж материалаа өгөх юм уу ядаж ийм ийм учиртай зүйлийг ингэж буруу ойлгосон байна гэсэн тайлбар бичиг өгөх хэрэгтэй.
Учир нь хэсэг хугацааны дараа дахиад виз хүсээд материалаа өгөхлөөр өмнөх татгалзсан тохиолдол мэдээж шүүгдээд гарч ирнэ. Та өмнөх удаа татгалзсан хариуд тайлбар өгөөгүй, хөөцөлдөөгүй гэдэг нь тухайн шийдвэрийг автоматаар хүлээн зөвшөөрсөнтэй адилтгагдна. Ингээд энэ хүн өмнө нь бичиг баримтаа худал бүрдүүлсэн, 2 дахь удаагаа орж ирж байна, харалж ч магад гээд дахин дахин орж ирүүлэхгүйн тулд 10 жилээр визэнд орох эрхийг нь хасаж орхидог. Ингэж хасуулсан хүн шүүхээр орж байж л эрхээ сэргээлгэнэ, тэр нь бараг сансарт нисэхтэй адил бүтэхгүй зүйл (англид өмгөөлөгч хөлслөөд тэнд шүүх хурал тань болно).
05 March 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment