Сонирхолтой үзэгдэл.
Зураач, дуучин, зохиолч, бөх хэн ч бай монголчууд хайрлаж чадна. Гол нь авъяастай л бол бусад нь хамаагүй. Жавхлан, Аса, Чойном, А.Сүхбат, Адарсүрэн... Бүгдийг нь чин зүрхээрээ хайрладаг.
Архинд орно уу, авгай хүүхдээ зодно уу, галзуу солиотой болно уу, мөрийтэй тоглоно уу, хүүхэн эргүүлнэ үү хамаагүй, хайралсаар л байх болно.
Харин улс төрийн секторт нөхцөл ондоо. Улс төрч хүн шулуун шударга, нэр цэвэр, гэр бүлдээ хайртай, архинд донтоогүй, нүдэнд дулаахан г.м. бүхий л шалгуурт нийцэж байж түүнийг ард түмэн жаахан хайрламар аядна. Гэхдээ мэдээж удахгүй. Хэсэг хугацааны дараа новш, эх орноо худалдсан шаар, адгийн урвагч болж хувирна.
Энд урлаг спортын хүн зөвхөн өөрийгөө хариуцдаг бол улс төрч олны амьдралд нөлөөлөх шийдвэр гаргадаг гол ялгаа бий л дэ. Гэвч бас нэг тайлбарлахад бэрх зүйл гэвэл: манайд улс төрчийг хайрлана гэсэн ойлголт ерөнхийдөө байхгүй. Доль цохих, тал засах гэж бол бий. Үзэн ядах, харааж зүхэх гэж бас бий. Харин улс төрчийг хайрланаа - гонж, хайрлавал - гаж донтон. Яахав хүссэн хүсээгүй тэсвэрлэнэ, тэвчинэ, дахин сонгоно.
29 March 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment