Цагаан сараар ууц, бууз зооглосоор холимог хуургаа мартаж уу? Тогооч амьд цагт хоол гарсаар байх болно. Ингээд гар утсан дээр цугласан зурагнууд.
Энхийн мишээл нэртэй эмнэлэг. Ө өө.Ажлын ойролцоох зоогийн газар. Зөөлний тэмдэг харамгуй бичигдсэн цэс.Манай орцонд СӨХ толь өлгөөдхөөр л агсам согтуу тавьдаг нөхдүүд ерөөсөө удаахгүй хага цохичихдог. Өөрийгөө толинд хараад зэвүүцдэг юм уу, эсвэл хайр нь хөдлөөд тэврэх гэж оролддог юм уу, эсвэл СӨХ-д өс санаж явдаг уу бүү мэд. Ямартаа ч толь хэдэн удаа шинэчлэгдсэний эцэст мэдээллийн самбар болж хувирсан.Ер нь олон давхартай, нэг давхарт нь олон өрх амьдардаг орц муу муухайн үүр болдог юм. Баруунд олуулаа амьдардаг байшингууд нь ихэнхдээ цөөн давхартай, нэг давхарт нь 2-3 хаалга байхаар төлөвлөгддөг. Цөөн өрх байх тусам орц нь цэвэрхэн, оршин суугчид нь олон нийтийн эзэмшилд гамтай ханддаг юм. Хүн амын нягтаршилаа байшингуудыг ойрхон, гудамж дагуу цуваа байрлуулснаар шийдвэрлэдэг. ө.х. нэг бул хар том байшин биш хэдэн жижиг байшин дээр гэж үздэг. Ингэснээр шөнө үдэш ч байсан гудамжаар алхахад аюулгүй орчин бүрдэж байгаа юм. Тэгэхэд хорооллын дэлгэмэл байшингуудын орцруу орход лабиринтруу орж буй Тесей-гээс ялгаа байхгүй. Манай оронд орцондоо илүү дутуу зүйл огт байлгадаггүй "сайхан заншил" мөн бий шүү. Хотгор байвал бохь ч болтугай зажилаад чихчихнэ, товгор бол шүдэнзээр ч болтугай шатаачихна, булан тохой таарах юм бол хогоо хаяна, бөөлжинө, шээнэ, боломж нь бүрдвэл бүр хүндэрчихэж ч мэдэх. Орц нь монгол хүнд хэзээ ч гэрийнх нь нэг хэсэг болохгүй. Хэнтэй ч хуваахгүй хувийн хөрөнгийг л хайралж хамгаалахаас бус нийтийн эзэмшилийн эд зүйлийг гамнах байтугай харин ч эсрэгээр сүйтгэдэг. Гэрээсээ гарлаа, босго давлаа - дайсны нутаг дэвсгэр. Тиймээс шүлсээ хаяхгүй бол алдас болно. Товчхондоо - монгол менталитет.
За тэгээд цагтаа 98% бичиг үсэг тайлагдсан улс байсны хувьд бичээд байна шүү дэ.
Дан муу зүйл бичихгүй ээ. Сайн мэдээнүүд: ажил маань кофений машинтай болсон. Самсай шархирах шиг.Мөн гэнэт зүрх зогсчихгүй бол блогийн редактор ойрын 15 жил үхэх эрхгүй болсныг та бүхэнд баяртай дуулгая. Байрны зээл авсан.
02 March 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment