Салаавч үзүүлчихээд зугтаж буй хүний дүрс бүхий тэмдэг (зурган дээр дарж томруул).
Дахиад нэг 180 градус эргэсэн toyota-гийн тэмдэг.Долоон бурхан харвадаггүй, алтан гадас хөдөлдөггүй. Намайг хэдэн жилийн өмнө төрийн тэмдэг гутаалаа гээд байсан, одоо хэн дуртай нь ямар л бол ямар хэлбэрт оруулж байгаа биз?1-р хороолол. Цамбаас хойшоогоо нэг нөхөр тэр чигээрээ шулуун давхисан бололтой. Уулзварын харалдаа гараж авч болохгүй юм байна шүү нөхдөө.
Гадаа хонож байгаа машинууд бороо шороонд өртөхөөс гадна нохойнуудад шоглуулна. Энэ манай хажуу орцны машин байгаа юм. Би өглөө гаражруу явахдаа харах тоолонд иймэрхүү төрхтэй.Тэнгис кино театрыг хаагаад Victory нэртэй том байшин баригдсан (уг нь Ялалт гэх нь дээр байсан юм). Тэнд Бисмарк нэртэй пааб нээгдэж. Энд сонин туг олж харсан. Цагаан, хар, улаан бөгөөд дээр нь 2 толгойтой оросын бүргэд. ОХУ-ын туг гэхээр хар өнгөний оронд цэнхэр байх ёстой. Романовынханы туг хар судалтай байдаг боловч дараалал, бусад өнгө нь ялгаатай(хар, шар, цагаан байдаг юм). Өөр хачин хачин зураг, туг цөөнгүй байв. Тус газар 16-ны үдэш бүсгүйчүүд амьд хөгжим дээр тоглож байна лэ.Төгсгөлд нь - ATM-үүдийн төвлөрсөн цэг. Фото дээр Tedy төвийнх. Ийм балай газар миний мэдэхийн хороололын Номинд бас бий. Өөрч зөндөө байдаг биз. 1 газар олон ATM байршуулж хүмүүсийг шавуулж яах гэсэн юм? Бүгдийг нь сарниулж, төвлөрлийг сааруулах хэрэгтэй.
No comments:
Post a Comment