Хувийн сектор сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжиж байна. Үйлдвэрлэж буй барааны болон үзүүлж буй үйлчилгээнийх нь чанар дээшилсээр байгаа. Төр бас яахав, чадлаараа зүтгэж байгаа. Гэхдээ хувийн секторыг ойрын үед гүйцэх нь юу л бол. Татварын, галын, эсвэл мэргэжлийн хяналтын байцаагч урдаас чинь банкны теллер юм уу онгоцны билет бичигч шиг инээмсэглэх өдөр хол байна да. Төрийн албаны хамгийн өөдгүй дутагдал: энгийн үйлчилгээний ажилчид нь сайн талруугаа өөрчлөгдөж байхад
Мөн төр татвар төлөгчдийн мөнгөнд "хүний юманд хүрз барьсан гамин шиг" хандаж буйд харамсаж явдаг. Яагаад MCS-ийн драмын театрын дэргэд баригдсан байр 10 гаруй жил болж байхад өнгө зүс алдахгүй, доторх засал ч хэвэндээ байхад Сангийн яам нүдэн дээр салж унаж байна? Ийм барилгыг яагаад хүлээж авав? Хариуцлага хэн үүрэх юм? Жил ч болоогүй гадна засал нь салаад өгсөн. Одоо доторх гипсэн хавтангууд нь заадсаараа цөм ангайж байна.
Энэ зөвхөн ганц жишээ. Дурдвал бараг бүх барилгын ажил ийм байгаа. 100 айл дахь Улсын бүртгэлийн газрыг авч үзье. Хананд нь замаскаа яагаад тэгшхэн түрхэж болоогүй юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Төрийн өмчийн байрнууд засагдаж баригдахад бага төсөв мөнгө зарцуулдаг гэж бодож байна уу? Худал. Хувийн сектор шиг л тендер зарлагдаж гүйцэтгэгч шалгарч байгаа. Хуулиар тэгэх ёстой. Гэвч гүйцэтгэлийн чанарт анхаарлаа хандуулж сэтгэл зовж буй нь хувь хувьсгалын хооронд өдөр шөнө мэт ялгаатай байна.
Төгсгөлд нь: СЯ-ны эрэгтэй 00-иор шагайгаад гарцгаая.
2011.03.30-ны фото. 2 писуарын 1 нь л ашиглалтад орсон. Нөгөөх нь бүтэн жил (!!!) ажиллахгүй байгаа.2012.02.16. Өмнөхөө ашиглалтанд оруулаагүй байхад 2 дахь нь жагсаалаас гарав.Жилийн дотор 00-ийн ганц шээлтүүр засчихаж чаддаггүй яамтай улс дэлхийн бөмбөрцөгт төдийлөн олон биш болов уу, хэ-хэ. Мэдээж улсын сан хөмрөгө хариуцаад юун тэр 00 байгаа байх. Гэвч наргиаг хойш нь тавих юм бол аж ахуйн дарга ажлаа хийхгүй байгаа энгийн асуудал юм.
No comments:
Post a Comment