1. Эхэлж тодорхойлолт авахаар Ард-ын эсрэг талд очив. Хадгаламж банкд мөнгө тушаах ёстой юм байна. Жи-Мобайлын байран дахь Хадгаламжийн банк гэрээтэй бөгөөд тусгай мэдүүлгэ бөглөөд дээр нь мөнгө төлснийг тань тэмдэглэж өгдөг. Дараалалд нь 30 минут зогсов. Эргэж Улсын бүртгэлийн газарт очоод дараалалд нь бараг хоёр цаг зогсож байж материалаа өгөв. Талбай нь бага, хүн нь их. Ялихгүй зүйлээс болж буцагсад олон, иргэд уур уцаараар дүүрэн. Өвөл байсан тулдаа үнэр танар бага байсан болов уу. Материалаа өгөөд хэд хоногийн дараа лавлагаа гарсан. Хариу авахдаа дараалалд зогсодоггүй нь бас яамай да. Энэ зөвхөн оршил, бие халаалт байсан юм билээ, хэ-хэ.
2. Нотариатаар гэрээ, барьцаалбараа батлуулав. Нотариус хариуцлагагүй авгай байсан нь бас сүүлд илэрсэн л дэ. Бүх материал жин тан болоод Улсын бүртгэлийн газар өгвөө. Барьцааг хурдан гаргаж банк-наас мөнгөө олж авах гээд л хөөцөлдөөд байгаа нь энэ шүү дэ. Банк дээр зээл батлагдчихаад барьцааны бичиг баримт л хүлээгдсээр. Тэгсэн барьцаалбар гарч амжаагүй байтал Улсын бүртгэлийн газар Ард-аас 100 айлруу нүүгээд эхлэв. Би тэвчээртэй нүүж дуусахыг нь хүлээсэн. Тэгсэн Баянгол, Сонгинохайрханы архив задраагүй байна гэж бас хэдэн өдөр хойшилсон. Сүүлдээ шинэ байр нь суулт өгсөн тул буцаж нүүж байна болоод авчихав. Би мөнгөний шахаанд орчихоод байдаг. Банкнаас зээлээ яаралтай авахгүй бол батлагдсан зээл цуцлагдах аюултай. Мөн байр зарсан байгууллага мөнгөө нэхээд байдаг. 2 хоноод л очдог, таны материал гараагүй байнаа гэдэг. Ядаж байхад 100 айлд байрлах юм. Хамгийн их хүн очдог агентлагаа хамгийн их замын ачаалалтай, машины зогсоолгүй газар байрлуулдаг нь бас л "оновчтой" шийдэл шүү.
3. Арай гэж материал гарсан чинь... буцаасан байв. Шалтгаан: нэг газар
Harshil tusmaruud. Ternees doloon dor uu kkk :)
ReplyDeletezalhaan tseerluulelt
ReplyDeleteEhleed tanidag hunee haih heregtei. Tegehgui bol naaduul chini balai uls.
ReplyDelete