31 July 2014

Printscreens

Спам-ыг би өчиггүй устгадаг боловч эх оронч сэтгэл минь хөдөлж монгол хэл дээрх зарим захидлыг нээж үзэх тохиолдол бий.
1. КТМС багш гэж тусдаа ойлголт гарч ирсэн бололтой. Хичнээн ч ийм мэйл ирэв. 12-р мөрөнд "ирээдгүй" гэсэн шинэ үг зохиож.
2. Yandex-ийн наргиа. Ганц үсэг солигдоход л нөхцөл байдал эвгүйгээр эргэнэ.
3. Хаанаас ийм уран цэцэн үг хэллэг олдог байна? Сонсолдоо: менежер карьерийн институт, дээлтэй монголын үр хойчийг дэлхийд тэргүүлэх "менежер" болгоно. Кавычка-нд хийдэг нь зөв л дө бас.
3. Амлачихаад дараа нь нофщирдог жишээнүүдийн нэг. Содмонгол мөн адил - литр бензинээс 50 төг хэмнэнэ гээд карт нээлгүүлсэн, өнөөдөр байгаа байдал нь - бүрэн (_|_).
4. Ёнкос. Толь бичигт шинэ үг болгоод бүртгэчихмээр юм. Яг дуудлагаар нь.
5. Тогчилтын ажил. Энийг харин бүртгээд хэрэггүй.
6. Манайд нийтийн тээврийн байгаа байдал нь хэцүүхэн дэ. Нийтийн тээвэр гэдэг дор зөвхөн автобус, троллейбусыг ойлгож болохгүй. Буудал, мэдээлэл хүргэлт, цагийн хуваарь, ариун цэвэр, жолоочийн ур чадвар, кондукторын амны хөндийн үнэр гээд олон зүйл бий. google-д "автобусны буудлууд" гэж оруулахад аль хэдийн болоод өнгөрсөн үйл явлын мэдээ л гарч ирнэ. Буудлуудын байршил, автобуснуудын маршрутыг олоход бэрх юм билээ. Улаанбаатарт өссөн би олдсон цөөн зургийг арай гэж ойлгосон. Гадаад хүн бол хэзээ ч учрыг нь тайлахгүй. Яагаад хот өнөөдрийг хүртэл боломжийн графиктай буудлууд, маршруутуудын дүрслэлгүй байна? 
7. Монголчуудын спам гадныхнаас юугаараа ч ялгарахаа байсны баталгаа.

No comments:

Post a Comment