Пушкины Одессын шохоорхол болох Елизавета Воронцова 1824 онд түүнд нэгэн бөгж дурсгажээ.
1887 оны "Новое Время" сэтгүүлд энэхүү бөгжин дээрх бичгийг Даниил Авраамович Хвольсон профессор тайлж уншсаныг нийтэлсэн. Тэрбээр judaica судлалын тэргүүний эрдэмтэдийн нэг байсан бөгөөд: "Симха, сын почётного рабби Иосифа, да будет благословенна его память" гэж орчуулжээ. "Хүндэт рабби Иосифын хүү Симха, түүний дурсгал үүрд оршиг" гэж буй юмуу да.
Эрдэмтэн цаашлаад бөгжийг XVIII зууны төгсгөл, XIX зууны эхэн үеийнх, Крым гаралтай гэж тодорхойлжээ.
Жуковский үхсэний дараа түүний хүү 1870-аад онд зохиолч Иван Тургеневт бөгжийг хүлээлгэн өгсөн байдаг. Тургенев бөгжний тухай: "Би Пушкины бөгжийг эзэмшиж байгаагаараа их бахархдаг ба түүний адил энэ бөгжинд маш их ач холбогдол өгдөг. Намайг үхэх цагт бөгжийг Лев Николаевич Толстой гүнд хүлээлгэн өгөхийг хүсэх байна. Түүний "цаг ирэх" үед тэрбээр өөрийн сонголтыг хийж, Пушкины уламжлалыг авч явах чадалтай шинэ үеийн зохиолчид бөгжийг дамжуулах нь зүйтэй" гэж бичиж үлдээж.
Джордж Хейтер. Воронцова Елизавета Ксаверьевна
Бөгжний хоёр дахь хувь залуу хатагтайд үлдсэн. Язгууртан бүсгүй эдгээр бөгжнүүдийг далдын хүч увидастай гэдэгт итгэдэг байж. Пушкин ч энэ бөгжиндөө маш хайртай, өөрийг нь хамгаалдаг сахиус гэж үзэж байв. «Талисман», «Храни меня, мой талисман», «В пещере
тайной...», «Сожженное письмо» шүлгүүд нь ч энэхүү бөгжтэй холбоотой. Тэрбээр бөгжийг өөрийн нэрийн тамга шиг бас ашигладаг байв.
Тропинины бүтээл. Пушкины эрхий хуруунд Воронцовагийн бэлэг буйг анзаарч болно.
Дуэль болдог өдөр ч бөгж түүний хуруунд байсан. Үхлийн шарх авсан Пушкин өөрийн сахиусыг Василий Жуковскийд гэрээслэж амжсан.
К.Брюллов. В.А.Жуковскийн хөрөг. 1837 он
Жуковский мөн л адил бөгжийг өөрийн тамга шиг ашигладаг байсан ба бас л Пушкины адил бөгжин дээр юу бичээтэй байгааг мэддэггүй байлаа. 1937 онд С.М.Саковинд илгээсэн захидалд тэрбээр: «Печать моя
есть так называемый талисман, подпись арабская, что значит, не знаю.
Это Пушкина перстень, им воспетый и снятый с мертвой руки его» гэж байж. Орчуулвал: «Миний тамга нь сахиус гэж нэрлэгддэг араб бичиг бүхий бөгжний дардас байгаа юм. Юу гэж буйг нь мэдэхгүй. Энэ Пушкины бөгж л дө, тэрбээр их магтдаг байж билээ. Нас барсан хойно нь гарнаас нь тайлж авсан юм». 1887 оны "Новое Время" сэтгүүлд энэхүү бөгжин дээрх бичгийг Даниил Авраамович Хвольсон профессор тайлж уншсаныг нийтэлсэн. Тэрбээр judaica судлалын тэргүүний эрдэмтэдийн нэг байсан бөгөөд: "Симха, сын почётного рабби Иосифа, да будет благословенна его память" гэж орчуулжээ. "Хүндэт рабби Иосифын хүү Симха, түүний дурсгал үүрд оршиг" гэж буй юмуу да.
Эрдэмтэн цаашлаад бөгжийг XVIII зууны төгсгөл, XIX зууны эхэн үеийнх, Крым гаралтай гэж тодорхойлжээ.
Жуковский үхсэний дараа түүний хүү 1870-аад онд зохиолч Иван Тургеневт бөгжийг хүлээлгэн өгсөн байдаг. Тургенев бөгжний тухай: "Би Пушкины бөгжийг эзэмшиж байгаагаараа их бахархдаг ба түүний адил энэ бөгжинд маш их ач холбогдол өгдөг. Намайг үхэх цагт бөгжийг Лев Николаевич Толстой гүнд хүлээлгэн өгөхийг хүсэх байна. Түүний "цаг ирэх" үед тэрбээр өөрийн сонголтыг хийж, Пушкины уламжлалыг авч явах чадалтай шинэ үеийн зохиолчид бөгжийг дамжуулах нь зүйтэй" гэж бичиж үлдээж.
Илья Ефимович Репин. И.С.Тургеневын хөрөг. 1879 он
Тургенев үхээд хэдэн жил өнгөрөв. Полина Виардо бөгжийг Толстойд биш Александровский лицейн Пушкины музейд хүлээлгэн өгөв. 1917 онд музейн ажилтан зарим үзмэрүүдийг хулгайлж хуучин эдлэлийн наймаачинд хямдхан зарсан хэрэг гарсан. Худалдаачинг барьж, бүх үзмэрийг олж чадсан боловч ганц бөгж л олдоогүй юм.
No comments:
Post a Comment