1965 онд Польшийн зураач Roman Opałka өөрийн студид «Opalka 1965/1-∞» төслийг эхлүүлжээ.
Тэрбээр зотон дээр тоонуудыг өсөх эрэмбээр нь бичиж эхлэв: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12... Зотон дуусангуут шинийг аваад тоонуудыг үргэлжлүүлэн бичнэ. Энэ нь цуврал зураг биш бүх амьдралын турш үргэлжлэх перформанс юм. Зураач бүх амьдралынхаа турш үүнийг л хийнэ, тэгээд хэзээ нэгэн цагт үхнэ, гэвч тоонууд дуусахгүй - энэ гол утга санаа нь. Нэг ёсондоо хязгааргуйд зориулсан дурсгал босгож буй юм.
Анх эхлэхэд зотон бараг хар өнгөтэй байлаа. Эхэн үед Опалка зотонгийн болон тоонуудын өнгийг сольж байсан боловч дараа нь саарал өнгөөр бичиж эхлэв. Тэгээд шинэ зотонруу шилжих тоолонд будгандаа 10% цайруулагч нэмнэ. Ингэснээр хугацааны уртад тоонуудын өнгө бүрэн цагаан болох ёстой байв. Опалкагийн тооцоогоор 7 777 777 тоон дээр энэ үйл явдал болох ёстой байлаа.
Харин үүний дараа бол зураач үхэх ёстой. Тэгээд тоонууд нь үлднэ. Зураач энэ ажлаа "хорвоо дээрх хамгийн утга учиргүй зүйл" гэж тодорхойлдог байжээ. Өөрийн уран бүтээлээ Опалка классик авангард эриний төгсгөл гэж үздэгээс гадна зөвхөн энэ төсөл дээр л ажилладаг байв. Түүний сүүлийн тоо - 5 607 249.

No comments:
Post a Comment