24 July 2014

Ном уншихаас зайлсхийх


Бодит 2 богино түүх.
1. Нэгэн компаний захирал өөрт нь таалагдсан номноос 50 ширхэгийг худалдаж аваад удирдлаган доор нь ажилладаг түлхүүр ажилчиддаа тарааж өгчээ. Уншаад санаа оноогоо хуваалцаарай ч гэж хэлж. Гэхдээ урьдчилаад нарийн бичгээрээ 35-р хуудсанд нь "Энэ хуудсанд хүртэл уншсан бол ороод ирээрэй, ярилцах зүйл байна" хэмээн бичүүлж. Гэвч хэнч орж ирээгүй. Даргынхаа гуйлтаар хүртэл 30 хуудас уншчих хүн олддоггүй бололтой.
2. Михаил Фербер "Амьдрал бүрэн хүчин чадлаараа" гэсэн сүрлэг нэртэй ном орчуулж байв. Сүүлийн бүлэг нь ядаж байхад хүний дотоод сэтгэл санааны өсөлтийн тухай байж таарч. Орчуулах явцад Михаил зохиогчийг хэнд ч хэрэггүй дэмий балай зүйл бичиж гэж үзээд сүүлчийн бүлгээс 5 хуудсыг орчуулаад бусдыг нь орхичихож. Номын редактор орчуулгын энэ алдааг анзааралгүй хэвлэлтэнд шилжүүлснээр "Тэр нуурын эрэг дээр суугаад уйлав" гэсэн өгүүлбэр дээр гэнэт төгсөх болсон ном 5000 хувь хэвлэгдээд, цаашлаад зарагдсан түүхтэй. Гэвч нэг ч уншигч дутуу төгсөж байгаа сүүлчийн бүлгийн тухай эргэж мэдэгдээгүй байна.

No comments:

Post a Comment