03 July 2014

46-ийн дүн, 47 дахь санал асуулга

46 дугаар санал асуулгын сэдэв ЗЦ-гийн шинэ дүрэмт хувцас байв. Нийт 33 хүн санал өгсөнөөс:
а) Загварын хувьд сонгодог бүтээл болж, зохиогчид одон олгоё - 2 (6%)
б) Сайхан хувцас болж, таалагдсан - 3 (9%)
в) Малгай нь инээдтэй, өнгө нь хар - зун хэцүүднэ дэ - 12 (36%)
г) Үзээрийн загвар, зохиогч - вестерн бага үз! - 12 (36%)
д) Би замын цагдаа байна, та нарыг хараал идээсэй! - 4(12%)
Дүгнэлт: ЗЦ-гийн шинэ хувцас 15 хувьд л таалагдсан байна. ө.х. загвар зохиогч ичиж амьдрах хэрэгтэйг илтгэнэ. Нарийндаа загвар зохиогчийн буруу ч юу байхав, загварыг баталсан нөхдүүд л муу байна.

47 дахь санал асуулгыг шууд 2 сэдвээр явуулахаар шийдэв. Монгол болон дэлхийд хамгийн их хэлэлцэгдэж буй асуудлууд.

1. Ямар царигтай төмөр зам тавих нь зөв бэ?
а. Өргөн. Улсын бүх ТЗ нэг стандарт байг
б. Нарийн. Урагшаа тээвэрлэлт хийж ЭЗ-гаа босгоё
в. Алиныг нь ч тавиад хэрэггүй. Хэрүүлээ боль!
г. Надад падлий. Юу дуртайгаа тавь
Би өргөн царигийг дэмжигч биш, нарийнийг ч бас дэмжихгүй байгаа. Зүгээр өөр тохирох зураг олдсонгүй. Ийм уриалгатай мэйл хэдэн өдрийн өмнө ирсэн юм. Энэ монголын ТЗ-ын албан ёсны байр суурь уу эсвэл хэсэг бүлэг этгээдийн санаачилга уу гэдэг нь сонин.

2. ДАШТ - 2014-д ямар баг түрүүлэх вэ?
а. Аргентин
б. Бельги
в. Бразил
г. Герман
д. Голланд
е. Колумб
ё. Коста-Рика
ж. Франц

Уншигчид яаж санал өгнө, тэр нь биелэх болно :-)

No comments:

Post a Comment