29 July 2014

Холимог хуурга

Нийслэлийн иргэдийн хувьд байрных нь лифт хамгийн их сюрприз баригч юм. Хаалга нээгдэхэд юу ч угтаж мэднэ. Яг хэрэгтэй үед ажиллахаа байна, гацна, жилээс жилд хана туурга дээр нь бичиг, зарлал нэмэгднэ, үнэр танар орно. Хэдий чинээ лифт хуучин байна - төдий чинээ өвөрмөц бэлэг барих магадлал өндөр. Кабин дахь амиакын агууламж нь СӨХ-ийн үйл ажиллагаатай шууд пропорционал. СӨХ муу бол нүд аргаад л явчихна. Хорооллын зарим лифт болон 40 мянгатын зарим орцыг яаж ч ариутгаад щифтер (шивтэрийг гоё бичиж сурлаа, нофщ гэдэг шиг) нь арилхаасаа өнгөрсөн байх. Тиймээс хогоо лифтэнд хаях нь хамгийн гэм хоргүй үзэгдэл.
Улаанбаатар зочид буудлын урдах автомашины зогсоолын эхний 30 минут нь үнэгүй. Би энэ өдөр ажлынхаа залууг авах гээд цэцэрлэгийн ард машинтайгаа түр саатсан юм. Тэгсэн 3 эмэгтэй хүрч ирээд шууд "Хүүхэн авах уу?" гэж тулгасан. Би буруу дуулчихав уу гэж тээнгэлзээд "Юу гэнээ?" гэж лавлатал "Маяглаад бай. Хүүхэн авах юм уу гээд байхад чинь" хэмээв. "Баярлалаа, хэрэггүй" л гэсэн. Одоо болтол тэнд биеэ үнэлэгчид зогсдог гэж бодсончгүй явлаа, тэр тусмаа бүр өдөр шүү.
Опанас ресторан. Бүхнийг хүүхдийн төлөө! гэж бичиж. Яахав дэ, сэтгэл нь сайхан юм да, хүүхдүүдийг бодсон л байна.
АПУ. Байгууллагууд ер нь гаднаа дугуйн зогсоол хийдэг болоод байгаа шүү.
Memory card-аа гээсэн гэсэн зарлал урд нь таарч байгаагүй юм байна.
Аглагийг хийдэд олж харсан зүйл. Нэрийг нь харамсалтай нь тогтоосонгүй. Хоёр хөлтэй, хоёр гарай, 2 далавчтай, нэг сүүлтэй, нэг толгойтой, нэг хошуутай тэр юу вэ гэдэг таавар хүүхдүүддээ таалгахгүй юу. Би хааяа нэг өөдгүй юм зохиож хүүхдүүдээр таалгадаг юм. Жишээ нь: 3 хөлтэй, 3 нүдтэй, 2 далавчтай, 1 гартай, 2 толгойтой, нэг сүүлтэй тэр юу вэ? 
Дээрхийг таагаагүй л биз дэ? Хариулт нь: нэг гарныхаа оронд дэгээтэй, нэг хөлнийхөө оронд модтой, бас нэг нүд нь сохор далайн дээрэмчний мөрөн дээр тоть нь суугаастай байгаа юм.
Төр хурахын аманд. Санаанд оромгүй газруудад л бетонон хог босгочихсон байх юм да. Олон жил Богд уулын энэ амруу ороогүй, амралтууд цөөнгүй бий болсон байна лэ.
Үндсэн хуулийн цэцийн хаалга. Ямар харсан арслан бэ, нэг нөхрийг санагдуулаад байна да, энэ инээмсэглэл нь гэж бодсон чинь...
Эврика! "Собачье сердце"-гийн Шариков!
Төмөр, бетоны үйлдвэрт олж харсан хаалга.
7 буудал. Монгол гэрийн амортизатор.
Онцгой байдлын ерөнхий газар. Ийм зүйл биччихээд өнөөдрийг хүртэл сансарын холбоо болон завь байхгүй сууж байвал дэмий. Аврагчидад буруу юу байхав дэ зайлуул, улалзсан галруу улаан нүүрээрээ ордог хүмүүс. Ноцтой байдал үүсэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нь байхгүй болж таардаг болохоор нь л хэлж байгаа юм.
Шархад. "Өөрөө архиа ууж дууссан бол өрөөлд аягаа үлдээж буян бол" гэдэг аян гэр хорооллоор явагдаад байх шиг. Нэг бус удаа нэг удаагийн аяга хашаанд хавчуулаастай байхтай таарлаа.
Баянхонгорын Баянхонгор зочид буудал. Ulanbator.
Konica Partizan. Бас л Баянхонгор.
Шинэ үг: мотоцекл. Зах нь байгаа юм, нөгөө л Баянхонгорын. Бороо орохлоор нэг том шалбааг болж хувирдаг юм билээ. Бүтэхгүй ээ.
Өвөрхангай. Есөнзүйл болон Бүрдийн айраг янзын байна лэ. Чимчигнээд л. Зам дагуу гүүгээ барьсан айлаас их юм алга. Өвөрхангайчууд зах зээлд бүрэн шилжиж дэ.
Хөргөгчнөөсөө Aliens-ийн өндөг олсон. Намайг идэхээс нь өмнө өрсөөд өөрийг нь идчихсэн.
За тэгээд өөр ч юу байхав дэ.

No comments:

Post a Comment