UPD 2014.07.30 23:25
Зөв хариултууд ирсэн байна. Боолууд өөрсдийгөө ямар олныг мэдүүлэхгүйн тулд сенат хориг тавьсан түүхтэй.
UPD 2014.07.22 13:35
Долоо хоноход ганц хувилбар ирж. Муу байна.
Бодохоос залхуурч байнаа гэдэг чинь деградаци явагдаж буйн шинж.
Бор тархиныхаа үрчлээсийг бүрэн арилхаас өмнө ганц хоёр хувилбар дэвшүүлнэ байгаа нөхдөө.
2014.07.15 08:00
Хоорондоо холбоогүй (2 пост болж болох байсан) мэдээллүүд.
1. Эртний Римд хамгийн алдартай зугаа цэнгээний нэг нь «Damnatio ad bestias» буюу зэрлэг ан амьтнаар хүн бариулах явдал байв. Хичнээн тооны ямар амьтантай учрахаа тулалдах хүн урьдчилж мэддэггүй байсанд гол аюул оршино. Тухайлбал: гладиатор нэг бартай тулна гэж бодож байтал урдаас нь хоёр арслан тавих жишээний.
Нэг удаа Галлиен император залилангийн хэрэгтэй худалдаачинг тулааны талбарт үхэх ялаар шийтгэж. Наймаачин энгийн шилэн зүүлтийг хатан хаанд эрдэнэсийн чулуу гэж зарах гэж оролдсон байж. Өмдөндөө дусаах шахсан худалдаачин арслан гарч ирж биеийг нь тасдахыг хүлээж байтал тахиа гарч ирсэн гэдэг. Үзэгч олон баяссан гэж жигтэй. "Чи хүн хуурах гэж оролдсон, чамайг хариуд нь адилхан чадлаа" гээд эзэн хаан амийг нь хэлтрүүлсэн гэдэг. Ингэхэд, тулаан явагддаг талбайг арена гэдэг байсныг цөм мэдэх байх. Латинаас arena гэдэг нь элс гэж орчуулагдна. Талбайг цуснаас цэвэрлэхэд хүндрэл учирдаггүй байсан бололтой.
2. Энгийн таавар. Бас л Эртний Рим-тэй холбоотой.
Эртний Римийн боолууд эрх чөлөөтэй хүмүүсийн адил хувцасладаг байж. Эхэн үедээ тэд эзнийхээ нэр бүхий хүзүүвчийг зүүдэг байсан боловч хожим нь Сенатын шийдвэрээр хүзүүвчээсээ салж.
Асуулт: Яагаад боолуудыг таних тэмдгээс нь салгах болов?

emegteichuud huzuundee adilhan goyol zuudeg bsiin bolov uu?
ReplyDeleteХоёр хүний боол хүзүүний зүүлтээ солиод солигдчих боломжтой байсан болохоор юм болов уу?
ReplyDeleteСенекагийн хэлснээр бол боолууд бие биенээ шууд таньж, өөрсдийн харьцангуй давуу талуудыг нэгтгэх боломж шууд нээгдэх аюултай тул энэ таних тэмдгийг болиулъя гэсэн юм шиг байна.
ReplyDeleteВначале, рабы имели специальные ошейники с именем владельца, которые были быстро отменены. Сенат даже вынес на этот счет специальное положение, смысл которого был в том, чтобы рабы не выделялись среди граждан, чтобы они (рабы) не видели и не знали, как их много
ReplyDelete