Хэрэг болж мэдэх мэдээлэл. Бүх төрлийн хэмжээ гэдэгт нь хөнгөн тэрэгнийх багтаж буй эсэх нь сонин. Би өнгөрсөн хавар зуны дугуйгуй болчихоод тэр чигээрээ өвлийн дугуйтайгаа зуссан. Хүнээр бол эсгийн гуталтай явсаар ирсэн гэхүү дэ. Зун өвлийн дугуйнууд балруулагдаад хээ нь муудсан. Тиймээс ядаж урдаа 2 дугуй авч таарах байх. Болохгүй бол хуучин дугуй тавьж орхино, сураагүй биш.
ILATY гэж алдсан SMS. Зөвхөн Хан-Уул дүүрэгт хүргэлттэй гэнэ үү? Хэн тоож залгах юм бэ ийм хязгаарлагдмал өрөөл татанхай нөхдүүдрүү? За энэ бол 10 жилийн сурагчийн хар дарсан зүүд. Дневникийг би маш зөв хяналтын систем гэж үздэг. Хүүхэд анги өгсөхийн хэрээр дневникээ гээх юм уу өөрт таалагдаагүй хуудсыг урж барьж эхэлдэг. Хүссэн хүсээгүй ямарваа нэг новшийн байдалд ямар ч сайн хүүхэд хэзээ нэгэн цагт ордог. Шударгаар алдаагаа хүлээдэг нь цөөхөн. Санаж байна уу, Ленин хүртэл Володя байхдаа ваар хагалснаа нуудаг шүү дэ, хэ-хэ. Дневник байхгүй, эсвэл тэмдэглэлтэй хуудас алга болсон үед цаазын өдөр эцэг эхийн хурал болтол хойшлогдож, хэрэг хуучирдаг, дагаад шийтгэл зөөлөрдөг юм. Би бас энэ зовлонг зах зухаас нь гадарланаа. Орой болгон эцэг эхэд нь авсан дүнг нь SMS-ээр илгээгээд эхлэхээр ёстой авралгүй болж байгаа юм. Галзуу хүний найруулсан өгүүлбэр. Хэнээс, яах гэж, юунд уриалсан нь мэдэгдэхгүй зүйл хүртэл ирэх л юм.Цэвэр агаарын сан? Что за х...я бл...ь?
Улаан хульхидалт, залилан. Master Properties-ийнхэн 2 жилийн өмнө надад Romeo&Juliet хотхонд 2 өрөө байр м2-ыг нь 1600 ам.доллараар санал болгож байсан нөхдүүд. Бараг л хэдхэн сарын дараа ашиглалтанд орно гэж байв. Тэнэг хүнийг заяа нь түшидэг л юм билээ. Тухайн үед мөнгө хүрэлцэхгүй байсан болохоор урьдчилгаа өгч захиалганд нь хамрагдаагүй юм. Одоо тэр 2 байшин ашиглалтанд ороогүй, дотор засал нь ч эхлээгүй, бөөн хэрүүлийн бай болсон байдалтай байгаа.
Mobicom хэдийгээр заваан татгануур компани ч гэлээ хэрэгтэй үйлчилгээнүүдийг нэвтрүүлдэг. Унтарсан утас асангуут - баригдана да, баригдана, гарцаагүй чи баригдна.
ILATY гэж алдсан SMS. Зөвхөн Хан-Уул дүүрэгт хүргэлттэй гэнэ үү? Хэн тоож залгах юм бэ ийм хязгаарлагдмал өрөөл татанхай нөхдүүдрүү? За энэ бол 10 жилийн сурагчийн хар дарсан зүүд. Дневникийг би маш зөв хяналтын систем гэж үздэг. Хүүхэд анги өгсөхийн хэрээр дневникээ гээх юм уу өөрт таалагдаагүй хуудсыг урж барьж эхэлдэг. Хүссэн хүсээгүй ямарваа нэг новшийн байдалд ямар ч сайн хүүхэд хэзээ нэгэн цагт ордог. Шударгаар алдаагаа хүлээдэг нь цөөхөн. Санаж байна уу, Ленин хүртэл Володя байхдаа ваар хагалснаа нуудаг шүү дэ, хэ-хэ. Дневник байхгүй, эсвэл тэмдэглэлтэй хуудас алга болсон үед цаазын өдөр эцэг эхийн хурал болтол хойшлогдож, хэрэг хуучирдаг, дагаад шийтгэл зөөлөрдөг юм. Би бас энэ зовлонг зах зухаас нь гадарланаа. Орой болгон эцэг эхэд нь авсан дүнг нь SMS-ээр илгээгээд эхлэхээр ёстой авралгүй болж байгаа юм. Галзуу хүний найруулсан өгүүлбэр. Хэнээс, яах гэж, юунд уриалсан нь мэдэгдэхгүй зүйл хүртэл ирэх л юм.
No comments:
Post a Comment