Утасныхаа кабелийг айлд мартсанаас болж холимог хуурга хийлгүй удаж. Энэ удаагийн меню 3 үндсэн тавагнаас бүрднэ: телевиз, автозам болон орцны мэдээ.
Манайхан алдаатай зүйл гаргахаа юмын чинээ бодохоо байсан улс. Соён гэгээрүүлэгч гэдэг сүрлэг нэртэй суваг. Дуучин гэж бичсэнийг нь хар.
Дээрхийг ажилдаа хайнга хандсан гэж үзье. Харин энэ зүгээр юу ч мэддэггүйн илрэл. Germani гэж ямар улс байна?
Хэдэн өдрийн өмнө Eagle-ээр ерөнхийлөгчийн айлчлалын тухай гаргахдаа доор нь Скондинав гэдэг мөр бичсэн байсныг би баримтжуулах гээд амжаагүй. Товчхондоо, телевизүүдэд сүүлийн үсгийг таавал гарах үгтэй адилтгахаар нөхдүүд олноороо цугларсан нь илэрхий.
Одоо замын сэдэвт шилжье. "Ни себе, ни людям" буюу "өөрт ч үгүй, өрөөлд ч үгүй" гэдэг хэллэг бий. Тамын тогооны үлгэр яг энэ үзэгдлийн тухай шүү дэ. Кадрт Онцгой байдлын газрын баруун тал буюу хуучин Шувуун саарал хэвлэлийн байртай тал багтаж. Яах гэж зогсоолыг уяа татаж тусгаарлаж буй юм? Дебил үү?
Баруун 4 зам. Өргөн байсан тусгаарлах шугамыг нарийсгаж. Урд нь үхэр шиг зүтгээд замын голд амсхийдэг байсан явган зорчигчидод шанс бараг үлдсэнгүй.
11-р хороололд задгай зогсоол хомс. Ерөөсөө Номингийн хашаа болон дэргэд нь байрлах зогсоол л бий. Тус газарт машинууд багтахаа байгаад эзэд нь байраа манадаг болж.
Дүүргийн зүгээс задгай зогсоолуудыг цементлэхийг шаардах хэрэгтэй. Алийн болгон шороо тоосондоо хутгалдах юм? Мөнгө олж байна уу? Олж байна. Жаахан хөрөнгө гаргаад талбайгаа тохижуул, чадахгүй бол хураалаа, тохижуулаад авах хүн олдно гэж асуулалд хандахгүй л бол байрнуудын дунд бөөн тоос шороо боссоор байх болно. За бүр арга ядхад хөрөнгө мөнгөний тал дээр нь Нийслэл тусална биз. Тэгээд нэгэнт асфальт, цементээр хучуулж чадсан бол ийм уран бүтээлүүдийн хэрэг гарахгүй, будган тэмдэглэл хийгээд болоо. Хэн дуртай нь юу дуртайгаа бичиг, сайхан уран бүтээлүүд бий болно.
Хотын төвд замын бордюрыг хар цагаанаар алаглуулж будаж байгаа.На хуй? Яах гэж? Зогсоолуудын хэвтээ тэмдэглээгээг хий л дэ эхэлж. Үгүйдээ явган гарцуудаа тодруул. Бордюр ямар өнгөтэй байх нь хэнд хамаатай юм? Тэгээд ч ганц жилийн дараа үзээрийн загал зүйл болж хувирах нь тодорхой.
За одоо орцруу шилжье. Орцонд ил утас аалзны тор шиг унжихыг би заваан зүйл гэж боддог. Гэвч сангийн труба суурилуулж дундуур нь кабелиуд гүйлгэснээс бол мэдээж дээр.
Манай 1 давхарт, лифтний буланд сэжиг бүхий диаметртэй нүх гарчихсан байхаар нь би хэрэг бишидлээ, нөхдүүд заваан зүйл хийх нь дэ гэж бодсон.
Би зөв таамаглаж. 2 өдрийн дараа дээд даврыг нь нүхэлсэн. Одоо бодвол энэ процесс цааш үргэлжилж бүх давхрыг хамрах байх. Ямар труба гүйлгэхийг нь харах л үлдлээ.
Манайхан алдаатай зүйл гаргахаа юмын чинээ бодохоо байсан улс. Соён гэгээрүүлэгч гэдэг сүрлэг нэртэй суваг. Дуучин гэж бичсэнийг нь хар.
Дээрхийг ажилдаа хайнга хандсан гэж үзье. Харин энэ зүгээр юу ч мэддэггүйн илрэл. Germani гэж ямар улс байна?
Хэдэн өдрийн өмнө Eagle-ээр ерөнхийлөгчийн айлчлалын тухай гаргахдаа доор нь Скондинав гэдэг мөр бичсэн байсныг би баримтжуулах гээд амжаагүй. Товчхондоо, телевизүүдэд сүүлийн үсгийг таавал гарах үгтэй адилтгахаар нөхдүүд олноороо цугларсан нь илэрхий.
Одоо замын сэдэвт шилжье. "Ни себе, ни людям" буюу "өөрт ч үгүй, өрөөлд ч үгүй" гэдэг хэллэг бий. Тамын тогооны үлгэр яг энэ үзэгдлийн тухай шүү дэ. Кадрт Онцгой байдлын газрын баруун тал буюу хуучин Шувуун саарал хэвлэлийн байртай тал багтаж. Яах гэж зогсоолыг уяа татаж тусгаарлаж буй юм? Дебил үү?
Баруун 4 зам. Өргөн байсан тусгаарлах шугамыг нарийсгаж. Урд нь үхэр шиг зүтгээд замын голд амсхийдэг байсан явган зорчигчидод шанс бараг үлдсэнгүй.
11-р хороололд задгай зогсоол хомс. Ерөөсөө Номингийн хашаа болон дэргэд нь байрлах зогсоол л бий. Тус газарт машинууд багтахаа байгаад эзэд нь байраа манадаг болж.
Дүүргийн зүгээс задгай зогсоолуудыг цементлэхийг шаардах хэрэгтэй. Алийн болгон шороо тоосондоо хутгалдах юм? Мөнгө олж байна уу? Олж байна. Жаахан хөрөнгө гаргаад талбайгаа тохижуул, чадахгүй бол хураалаа, тохижуулаад авах хүн олдно гэж асуулалд хандахгүй л бол байрнуудын дунд бөөн тоос шороо боссоор байх болно. За бүр арга ядхад хөрөнгө мөнгөний тал дээр нь Нийслэл тусална биз. Тэгээд нэгэнт асфальт, цементээр хучуулж чадсан бол ийм уран бүтээлүүдийн хэрэг гарахгүй, будган тэмдэглэл хийгээд болоо. Хэн дуртай нь юу дуртайгаа бичиг, сайхан уран бүтээлүүд бий болно.
Хотын төвд замын бордюрыг хар цагаанаар алаглуулж будаж байгаа.
За одоо орцруу шилжье. Орцонд ил утас аалзны тор шиг унжихыг би заваан зүйл гэж боддог. Гэвч сангийн труба суурилуулж дундуур нь кабелиуд гүйлгэснээс бол мэдээж дээр.
Манай 1 давхарт, лифтний буланд сэжиг бүхий диаметртэй нүх гарчихсан байхаар нь би хэрэг бишидлээ, нөхдүүд заваан зүйл хийх нь дэ гэж бодсон.
Би зөв таамаглаж. 2 өдрийн дараа дээд даврыг нь нүхэлсэн. Одоо бодвол энэ процесс цааш үргэлжилж бүх давхрыг хамрах байх. Ямар труба гүйлгэхийг нь харах л үлдлээ.
No comments:
Post a Comment