15 October 2012

Соёлын мэдээ

Баабарын номыг уншиж байгаа. Яахавдээ л юм, өөр унших зүйлгүй болсондоо л тэр. Аавынд байхаар нь аваад гараад ирсэн юм.
МодСударынхан хүүхдийн бичил номнуудын 108 цувралыг эрхлэн гаргаж байгаа. Охины цуглуулга 20-луу дөхөж. Уг нь хөөрхөн номнууд, даанч алдаа цөөнгүй. Наад зах нь: доороосоо 2-р эгнээний голын номны хавтсан дээр Петька гэдгийг зөөлний тэмдэггүй бичиж.
Хүү төрсөн өдрөөрөө Hero Factory цувралаас шинэ роботтой болсон. Нэр нь Toxic Reapa. Манайд Lego зарж буй Brick House санаанд хүрэхгүй юм да. Сонголт гээд байх зүйл тэнд алга, байгааг нь л авахаас өөр замгүй. Сайт дээр $9 гэж буй тоглоом энд 2,5 дахин үнэтэй.

Би хүүд зургийн аппаратаар юу дуртайгаа авч болно, аппарат ашиглахдаа, ийш тийш авч явахдаа надаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн байгаа. Хэдийгээр унагаад эвдчих эрсдэл бий л гэсэн яахав дэ, техник сонирхож л байг. Нөгөө талаас мань эр FB-д account-тай болоод зураг нийтлэх сонирхолтой байх шиг байгаа юм. Одоо аппаратаа ухахлаар иймэрхүү зурагнууд гарч ирдэг болсон. Хэдийгээр бохиор заваарсан ч гэлээ давгүй зүйл хийж, хэ-хэ.

No comments:

Post a Comment