27 October 2012

Хотын гудамжаар

Зургийн аппарат дээр үлдсэн байсан фото-зурагнууд. Хаяг, самбар, бичээсийг сонирхоё.
4-р дэлгүүрийн хойхно. Нэг газраа Иваново, дэргэд нь Иванова. Мэдээж О-той нь зөв.
Есөн гэж бичих гэж байсан бололтой. Дамбын хуучин эцэс.
ТНТ.
Манайхан нарны батарей үйлдвэрлэдгийг сая л мэдлээ. Сайн байна.
Зарышд... гэж. Бас мөнгөөр солино, зарсан ч яахав г.м. хувилбарууд элбэг. Би ойлгодоггүй юм, яах гэж бараагаа зарах гэж байж үл тоомсорлосон, зарсан яахав, байсан ч яахав гэсэн аястай бичиг хаддаг байна? Тийм лаг юм бол наад тэргээ шууд хэн нэгэнд бэлэглэчихэлдээ. Чадахгүй.
Хөргөлт, агааржуулалтыг цэнхэр өнгөөр, харин халаалт гэдгээ улаанаар бичиж. Зөв.
Төгсгөлд нь - ганц хөшөө. 25-р эмийн сангаас Өргөөрүү өгсөх замд. Андуураагүй бол Чингүнжавын гудамж. Хөшөө ч гэсэн мань эрийнх гэж таамаглаж байна.

No comments:

Post a Comment