Зураг нийтлэлийн утгатай ямарч хамааралгүй. Зүгээр хүний мунхаглалд хязгаар үгүй гэдгийг дүрсэлж байгаа юм.
Зам дээр хэн давхиж байна? Хэн үхэхээ мэдэхгүй өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хогшилд аюул заналхийлэл тээж хар тэнхээгээрээ хурдална вэ?
Ийм уродуудыг ерөнхийд нь 2 ангилж болно. Үүнд:
1. Ганц морьт уралдаанч. Уг хэллэгийн гарал ойлгомжтой - үгээгүй ядуу байсан нэгэн ганц морьтой болонгуутаа үхтэл давхидаг. Хавь орчныхныхоо тав тухыг алдагдуулж, зон олныг өдөөн хатгаж, юм л бол салхи татуулан уралдчих гээд л.
2. Шинэ баяны цээж өвчтэй. Дээрхээс ялгараад байх зүйлгүй, бас юм үзээгүй нэгэн. Гэнэт хөрөнгөжсөн хэдий ч бор тархи нь нугалаа нугачаа бага хэвээрээ үлдсэн нөхдүүд. Яагаад цээж нь хөндүүр байдаг вэ гэж үү? Энгийн - юм л бол би ийм би тийм, би ингэсэн, би чадна гэж цээжээ дэлдэж цохисоор өвчүү хавирга нь өвчтэй болсон байдаг юм.

No comments:
Post a Comment