Хуруу дарам цөөхөн хэдий ч чамалхааргүйгээр биднийгээ чангалж ноён суудаг компаниудын логонуудыг сонирхох юм бол өнгөтэй өөдтэй зүйл цөөхөн.
Шунхлай. Зүйл ангийг нь тодорхойлоход бэрх шувууны нүдний оронд кофены үр суурилуулж.
Сод Монгол. Ёмкость дүрслэх гэсэн санаа нь сайшаалтай. Харамсалтай нь гүйцэтгэл нь аймшигтай болж. Ямар ч муруй гартай 10 жилийн сурагч үүнээс илүү цилиндр зурж чадна.
Жаст. Уг нь саяхан хийлгэсэн шинэ лого байх шүү. Гэвч утга учир, ойлгогдох зүйл энд алга. Энэ логоноос бичгийг нь хасаад, мэдэхгүй хүнд харуулаад тус компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэж асуухад хэнч таахгүй.
Магнай Трейд. Сод Монголтой барьцахаар үзээрийн логотой. Ребрендинг хийх хэрэгтэй шүү дэ. Компьютер анх ашиглалтанд орж, 10-20 фонт-оос сонголт хийдэг байсан үед толгойгоо гашилгалгүй шууд газар дээр нь зохиосон зүйл болов уу.
Хамгийн боломжийн лого - Петровисынх. Энд цистерны хөндлөн огтлол, шатахууны дусал, багаас томруу чигэлсэн хөдөлгөөн г.м. бүх зүйл багтаж чадаж. Мэдээж тасархай гоё лого бол биш, гэвч үлдсэн компаниудын дэргэд хавьгүй дээр. Петровисын логог буруу тийш нь харуулах юм бол манай байгууллагын лого бараг бий болдог.

No comments:
Post a Comment