Ээлжит холимог хуурга блогийн гал зуухаас гарч уншигчийн өмнө тавагтайгаа уур савсуулан байрлаж байна.
Хотын төвийн дээр үеийн байрнуудын фасадыг засаж боломжийн дүр төрхтэй болгож байгаад баярлаад ханашгүй. Жижиг орнаментуудыг хүртэл сэргээж байна.
Анхааруулга. Ийм хэрчсэн мах битгий аваарай. Хонины гэх боловч ямаа байна лэ, царцаад андашгүй. Хэрэглэгчийг хуурсан арчаагүй гаруудын бизнес өөдлөхгүй.
Автобусны зогсоолыг хамгаалалт шиг ашиглаж. Энэ саравч буцаж сэхэл авахгүй нь тодорхой. Үзээрийн чигээр нь босгож орхино гэдэгтэй маргахад ч бэлэн.
Хотын граффити бага багаар хөгжиж л байна.
Моби-гийн самбар. Сугалаагаар орлогоо сайн нэмэгдүүлсэн нөхдүүд. Ер нь Моби ямар ч урамшуулал, сугалаа, шинэ үйлчилгээ гаргана - дан шулаа байдаг. Мэдээж, ашгийн төлөө байгууллага хойно тэгэлгүй яахав. Гэвч бусад операторуудтай харьцуулах юм бол бодит төрх нь харагдна.
Бичил хогын сав. 40 мянгат байгаа юм. Орцны гадаа суух сандал, хогын сав 2 зайлшгүй байх ёстой.
Оюу толгойн самбар. Харагдах өнцгийг нөхдүүд маш сайн тооцолж. Боломжит ракурс ерөөсөө энэ л дэ.
29%-ийн хэрчмийг эгц дээр байрлуулаад арай ондоо өнцгөөр харах юм бол багагүй хэмжээтэй нь мэдрэгднэ.
Манай орц бага багаар бузартаж байгаа. Орцны цоож эхэлж эвдэрсэн. Улмаар хана нь зарлалд бариулж байгаа. Өнгөрсөн 7 хоногт хэн нэгэн нь (үхээсэй муу золиг) лифтэнд шээж орхисон. Дээш шатаар алхахдаа сайн хараасан, тэр өөдлөхгүй нь тодорхой. Ер нь лифтэнд зүгээр зогсож чаддаггүй хүмүүс байдаг юм билээ. Хананд гутлын мөр л байх юм байна шүү дэ. Хэмжээгээр нь дүгнэвэл ухаан суусан л насны хүн баймаар.
Төгсгөлд нь сонгодог зураг, Нямбаа-гаас ирсэн юм. Тайлбар: Монголд лифтны дүр төрх нэг иймэрхүү.

No comments:
Post a Comment