Утгагүй үзээрийн самбар хийдэг нь ганц бидний дутагдал биш. Хойд урд хоёр хөрш дээрдэх юмгүй. Аль аль нь "трэш, угар и содомия" ангилалын бүтээл торохгүй бүтээж гудамж талбайдаа өлгөж орхидог. Манайд тэр сурталчилгааны материалаа дамжуулна, манайхан өлгөнө. Барааг нь зарж буй юм чинь өөр яах ч билээ. Уг нь шүүлт байх ёстой, гэвч хэнч толгойгоо илүү дутуу асуудалд гашилгахыг хүсдэггүй.
Бөмбөгөрийн дэргэд нэг эмийн сангийн хананд өлгөөтэй сурталчилгаанууд. Дуовит. Ялгааг эрхэмлэе гэж бичиж. Зурагнаас бол шал ондоо зүйл ажиглагдна: хүүхэн хулмаснаасаа салснаа залуудаа бахархалтай баталж байна. Дэргэд нь нэг бүсгүй алчуураа дарцаг шиг дэрэвтэл нусаа нийхийг залуу харж учиргүй баясна. Амьдрал дээр нус нийхийг хараад, тэр тусмаа суга үнэрлээд хэнч хөөрөхгүй нь тодорхой.
Иммунал - дархлааг сайжруулна! Жаалхүү юу хийж буйг надад тайлбарлаад өгөх хүн байна уу?

Иммуналийн ТВ рекламыг нь үзээрэй. Ээж хүү 2ийн тухай гардаг юм.
ReplyDelete