27 October 2012

SHW-M110S

Би аль 7 сард бэлгэнд нэг самсунг авсан юм. Samsung Galaxy-гийн SK Telecom-д уяатай хувилбар. Сүлжээнд асуудалгүй орно, гэхдээ App дээр нь суухгүй, алдаа заана. Мөн унтраад асахлаараа бүх мэдээлэл нь устна (контактууд, тохиргоонууд г.м). Би интернэтэд орвол орчихоод, бүх мэдээллээ back-up хийж авчихаад хэрэгцээтэй үед нь сэргээчихээд л яваад байв. Нэг өдөр тухтай нухна да гэж бодсоор, залхуурсаар. Тэр өдөр нь өчигдөр тохиов. Одоо утас зүв зүгээр, бүх функц нь нээгдсэн, ямар ч алдаа байхгүй. Galaxy оролдох нь iPhone-той зууралдсанаас арай хялбар юм байна гэж хувьдаа дүгнэлээ.

No comments:

Post a Comment