03 October 2012

Инкубатор

Хүүхэд байхдаа би маш их бэртэж гэмтэж байсан. Тэр үеийн тоглоомын талбайг санах хэрэгтэй: бөөн төмөр, мод. Хүүхэд жаахан аюул дагуулсан бодит нөхцөлд тоглож байх нь зөв. Тухайлбал: зуслан. Уналаа - өвдөг шалбарлаа, уйллаа, гэхдээ ноцтой зүйл биш. Харин хүүхэд дараачийн удуу гүйж байхдаа унах юм бол өвдөг тохой шалбарна гэдгийг санаж байх болно. Одоо цагт тэгсэн гулсуур 1 метр өндөртэй пластмас болсон байгаа. Хүүхдийг бодит байдлаас хөндийрүүлж, бэртэл гэмтлээс хамгаалж байна гэдэг нь эргээд сөрөг үр дагавар авчирна. Ямар ч эсэргүүцэлгүй, юм л бол бэртэж гэмтчих гээд байдаг дутуу хүн бий болох аюултай. Скандинавын нэг оронд (сайн санахгүй байна, Норвеги байсан уу Финлянд уу) судалгаа хийж. Хүүхэд ямар ч тохиолдолд бэртэж гэмтнэ, хамгаалсан хамгаалаагүй. Харин хөдөлгөөнийг нь хорьж, хиймэл нөхцөлд хүүхдийг дасгаснаар дараа нь авах бэртэл гэмтэл нь илүү л хүнд байх болно гэсэн дүгнэлтэнд хүрч. Тиймээс эрэмдэг л болчихгүй бол жижиг сажиг гэмтэл бол хүүхдийн хувьд байх асуудал, санаа зовох зүйл байхгүй. Мөн хүүхдийн хөдөлгөөнийг юм л бол хорих гэдэг нь буруу. Тод жишээ: хөдөөний хүүхэд хотын эрх жаалуудын дэргэд ямар бие даасан, өлчир байдаг билээ.

No comments:

Post a Comment