Сар гаруйн хугацаанд хоёр дахь өдөр болгон автобусаар зорчиж, такси барьж, явган алхаж байна. Дулаахан байхад бас учиртай. Яг хүйтэн нойтон болонгуут такси нь олдохоо байдаг. Энэ үед хүүхэд сургууль цэцэрлэгт зөөхөд л жинхэнэ бэрхшээлтэй учирна да. Зам засварууд өндөрлөж хориг тавигдаасай билээ. 10-р сар дуусдаг, дугаарын хязгаарлалт хэвээр үлдвэл би хууль зөрчиж эхлэхээс өөр арга замгүй үлднэ. 1-р эгнээг нийтийн тээвэрт чөлөөлдөг нь бол зөв. Би аль 2009 онд энэ тухай бодлоо бичиж байсан. Ер нь Нийслэлийн автын хөдөлгөөний тухай постууд байнга нийтлэгддэг. Бүгдийг нь зөв санаа гэж би мэдээж хэлэхгүй, гэхдээ 80% нь бол баталгаатай биелж болох санаанууд гэж би бардам хэлнэ.
Зогсоолуудыг төлбөртэй болгож, төрийн албан хаагчидыг унаагүй ирүүлнэ гэдэг бүтэхгүй. Яам тамгын газруудын ойролцоох зогсоолууд, байрнуудын гадаа юу болж буйг хараарай. Оронд нь зогсоолууд дээр эмх цэгц бий болгох хэрэгтэй. Нэг мудак 2 машины байранд тэргээ хаяхдаа 3 машин таглачих нь энүүхэнд байгааг үгүй хийж чадвал нөхцөл байдал дээрднэ. Сул талбай үлдээхээргүй л паркийг зохион байгуулах хэрэгтэй. Тэмдэглэгээ энд чухал. Мөн зохицуулдаг хүн байх ёстой, гарцуудыг одоо зохицуулж байгаа шиг. Зогсоол дүүрлээ - нэмж машин оруулахаа байлаа. Тэр тэрэг нь даргынх уу, цэргийнх үү - хамаагүй. Замын хөдөлгөөнд бүгд тэгш эрхтэй оролцно.
Та бүхэн анзаарсан уу? Явган зорчигчид гарц дээр хүн ажиллаад эхэлсэн чинь хамаагүй замбараатай болсоныг. Учиргүй гарцгүй газраар үхэр хонь шиг дайрдаг үзэгдэл хотын төвд лав багассан. Мэдээж 20-иод жил дөргүй бух шиг зүтгэсэн улс 2 сарын дотор гэгээрчихнэ гэж байхгүй. 2 жилийн дотор бол харин боломжтой шүү. Одоо ийм эерэг үр дүн гарч байгаа дээр нь нэмээд 2 арга хэмжээ авчихмаар юм. 1-рт: гарц байсаар байтал тэнэгтээд зүтгээд байгаа дебилүүдийг торгоё. Өдөржин гарц манаж хөл дээрээ зогсож буй улс нэмэлт урамшуулалт аваг л дэ. 2000 төгрөгөөр нэг хөлдүүг торгоход 500-ыг нь урамшуулал болгож ажилтанд өгөөд 1500-ыг нь хот авна биз. 2-рт: сурталчилгаа. Тааралдсан газраараа зүтгэснээрээ чи малнаас өөрцгүй гэдгийг ухуулах хэрэгтэй. Жишээ: өнгөрсөн хавар Казахстанд ийм самбарнууд өлгөгдсөн. За тэгээд 2 жил орчим үүнийгээ баримталж чадах юм бол цааш хэвшичихнэ. Улмаар дүрэм зөрчигчидийг хүн болгон сааталтай амьтанг харж буй мэт хараад эхлэхээр санаа зовоод олонхоо л дагадаг юм.
Өөр санаа оноо юу байна?

No comments:
Post a Comment