2012.06.27. Санкт-Петербург. Собор Воскресения Христова на Крови.
Уг газар 1881 оны 3-р сарын 1-ний өдөр Оросын эзэн хаан Александр II халдлагад өртөж үхсэн түүхтэй. Тиймээс "на Крови" гэдэг нь хааны цусыг зааж буй юм.
Гриневицкий нэртэй 25 настай хувьсгалч-террорист залуу өөртэйгээ цуг эзэн хааныг бөмбөгөөр дэлбэлсэн юм. Тэрбээр халдлага болсон өдрийнхөө орой 10 цагийн орчимд шархнаасаа болж госпиталд өөд болсон. Амьсгал хураахынх нь өмнө нэр усыг нь асуухад "мэдэхгүй" гэж хариулжээ.
Сонирхолтой нь, социализмын үед, тодруулвал 1975-88 онд Ленинградад террорист залуугийн нэрээр гүүр хүртэл нэрлэгдэж байсан (өдгөөгийн Ново-Конюшенный мост).
Дараачийн эзэн хаан болох Александр III зарлиг гаргаж энэ сүмийг босгох ажлыг эхлүүлсэн бөгөөд ард түмний хандив, өргөл барьцаар санхүүжигдсэн юм.
Маш удаан буюу бүхэл бүтэн 24 жил баригдсан (1883-1907).
Ленинградын блокадын үеэр энд морг хүртэл байрлаж байсан. Үхсэн иргэдийг ийш зөөдөг байжээ.
Яг дэргэд нь Михайловский сад бий. Сүмийн талбайд чөлөөт уран бүтээлчид олон. Энэ сүмийн ойр орчим буюу Грибоедовын канал-ын дагуух газруудаар жуулчидын гол маршрут өнгөрдөг.
Михаловский сад-ын хашаа, хаалга - битүү хээ хуар болосон цутгамал. Питер тэр чигээрээ чулуу төмөрийн гайхалтай зохилдлого.

No comments:
Post a Comment