UPD 2012.10.05 14:06
Сая сургуулийн гадаа Гүрээ багштай таарлаа. Гар бариад ганц хоёр үг солив. Тэгсэн Ганзориг чинь юу билээ, 91 оны төгсгөлт билүү? гэж асууж байх юм. Би хурдацтай хөгширч буй бололтой.
2012.10.04 10:04
Бүтэн сайн өдөр охины анги урлагийн үзлэгийн бэлтгэл гээд сургууль дээрээ цугласан. Сургууль 90 жилийн ойдоо бэлдэж их засвар хийж. Дэргэд нь бага сургууль нь баригдаад бараг дуусаж байгаа, гадна засалаа дуусгаад доторлуугаа орж байна лэ. Гадна талбай одоо ногоон байгууламжгүй болсон, сургуулийн урд хэсэг тэр чигээрээ нэг том талбай.
Ингээд 96 онд босгыг нь давсан сургуулийн төрх 16 жилийн дараа. Үүдний гаднах плита яг хэвээндээ.
Хаалгаар оронгуут сүлд, төрийн дуулал. Уг нь Чойбалсангийн бюст байдаг байсан шиг санагдаж байна. 1 чинь Чойбалсангийн, харин 2-р сургууль Сүхбаатарын нэрэмжит. 23 онд сургууль байгуулагдсан, 30-аад оны үед нэрэмжит болгосон байх. Тухайн үед хэн нэгд, хэн хоёрт жагсаж байсныг илтгэнэ. Ингэхэд монгол 3 хэний нэрэмжит бол?
Нэгдүгээр давхар. Царс модон мунаг ширээ сандалнууд үгүй болж.
Хальтирвал ясаа тараахаар плита.
Шат яг хэвэндээ. Чулуун шатыг элээж барахгүй нь тодорхой. Яах гэж хорт ягаан будаг ашиглав да.
Давхруудын тааз болон гэрэлтүүлгэ орчин үеийн загвартай.
Бүх хаалганууд шинчилэгдэж. Толь байрандаа. Энэ толинд тэгш хэмээрээ хагаслаж зогсож байгаад "сэлэх" боломжтой.

No comments:
Post a Comment