Хэрэглэгчийг хульхидах гэж оролдох нь манайд энгийн үзэгдэл. Хэдэн 7 хоногийн өмнө цагны оосор тасраад. Би хорооллын Билэг, Ачлал дэлгүүрүүд орж 22-ын өргөнтэй хар өнгийн оосор асуусан чинь байхгүй гэдэг хариулт өгөв. Гаднаа цагчин гэсэн хаягтай өөр дэлгүүрүүд оров, бас байхгүй, эсвэл багаа нь бор өнгөтэй. Энэ маягаар явж залхаад үхсэн баас гээд Урт цагаан орсон. Анхны асуусан цагчин шууд л байгаа, хийгээд өгье гэв. Хараадах уу гээд аваад үзсэн чинь 22мм биш 24-ийн өргөнтэй оосор байх юм. Энэ чинь 24 байна гэсэн чинь чихээд оруулчихдаг юм гэж хариулж байх юм. Би дотроо наадхаа өөрийнхөө өөр газарлуу чих гэж бодоод, гаднаа баярлалаа, хэрэггүй гээд гарсан. Дараачийн цагчин нь байгаа, 10 мянга, эндээ хүлээж бай гээд шууд өрөөгөө түгжээд гарав. Би дагаад явах гэсэн чинь чи эндээ зогсож бай, би удахгүй гэж бараг зандрав. Би замын эсрэг талын дэлгүүр орж ундаа авчихаад зогсож байхад цагчин гар нэг хаалганаас гарч ирж буй нь харагдав. Би тэнэг хүн биш, энэ гар над дээр ажиллах гээд өөрт байхгүй материалыг ондоо газраас авчих шиг боллоо до гэж бодоод гарч ирсэн хаалга руу нь орлоо, дотор нь миний таамагласан ёсоор өөр цагчин байнаа. 22-ын оосор асуув, 8 мянга гээд байж байна. Оосороо солиулах зуур миний өмнө 22-ын оосор хүн авсан уу гэсэн чинь хажуугийн цагчин аваад гарсан гэж байна лэ. 10 метрийн зайнд 2 цаасан дээр ажиллах гээд чичрээд дайрчих юм да. Уг нь минийх дуусаж, хажуугийн цагчинд байгаа гээд хэлээд өгөх хэрэгтэй шүү дэ.
Хотын төвд блокон хашаа муухай харагддаг. Гадарыг нь шавардах хэрэгтэй. Үнэн үзээрийг, муруй хазгай өрлөгтэй хашаа зам таглаад өрчих юм. Мөн энд булан тойроод юу байгааг таамаглах гээд оролддоо.
Солонгос хоолны газрын самбар дээр dog гэдэг үг сонин харагддаг юм байна.
Оросын элчин хашаагаараа хотын төв бузарлахаас гадна үзээрийн, жилд ганц удаа материал нь шинэчилэгддэг самбараар өнгө төрх гутаасаар. Бульдозердох, эсвэл газар нь манайхаа гээд дүүрэг авах хэрэгтэй.
40 мянгатын байшингууд дээр зах зээлийн эхэн үеийн сонин сонин гэрлэн чимэглэл, сурталчилгаа хадгалагдаж үлдсэн байдаг. Тухайлбал: одоо цагт пүүс гэдэг үгийг тэр болгон олж харахгүй.
Шорон шиг хийцтэй зүйлд манайхад нугасгүй. Эхэлж 2 давхарт амьдардаг нөхөр төмөр тулгуурууд дээр тагт хийж метр квадратаа тэлсэн байгаа юм. Улмаар 1-р давхрын найз бэлэн дээвэртэй болсондоо баярлаж 3 тал өрлөг хийж. Мэдээж өнгө үзэмж хэний ч санааг зовоогоогүй. За тэр дүүрч гэж үзье. Гэвч яах гэж тоосгон өрлөгийг гадуур нь төмөр тороор бүслүүрдэж гагнасныг би ойлгосонгүй.
Өвөрмөц нэр: Урага-Эки. Лого-гоороо бол Дауны шагнал шууд авна.
Хотод хоёрдогч түүхий эд тээвэрлэж буй машин хөдөөд хадлангаас өвс татаж буй машинаас ялгаагүй болоод удаж байна. Өргөн, өндөрийн хязгаарыг хэнч баримтлахгүй.
Хамгийн тэнэг тэмдэг - тус компаний машинд хамаарахгүй тодотголтой орох хориотой тэмдэг. Зогсоолууд нийтийн дунд байх ёстой гэж боддог. Тэр тусмаа хотод зогсоол хүрэлцэхгүй байхад компаниуд үүдэндээ хоосон том талбайг хашиж байгаа нь хувиа хичээсэн арчаагүй үзэгдэл. Одоо яамуудын гадаа машин зогсоолгохгүй байгаа, 3 яамны ойролцоох байрнуудын дунд ороод үзээрэй - битүү машин.
Өнгөрсөн 7 хоногт хуралдах явцад ширээн дээр байсан 4 шагайг хаяж үзэв. Тохиролыг нь цааснаас харна биз ;-)

No comments:
Post a Comment