09 October 2012

Ь Ъ Щ

Би монгол хэлэндээ тааруу нэгэн. Сүүлийн үед гарч буй дүрмүүдийн талаар юуч мэдэхгүй. Тэгсэн мөртлөө хэлийг хялбар болгох талаар ичихгүй хааяа нэг бодно.
Эхний санал: Щ үсгийн хэрэг байхгүй тул үгүй хийх нь зөв. Хэдий болтол Цагаан толгойдоо Щорс, Щетинкин гэж бичих билээ?
Хоёр дахь санал: Хатуугийн тэмдэг болон зөөлний тэмдгийг нийлүүлж нэг болгоё. Тэртэй тэргүй уншигдах үед онцын ялгаа байхгүй. Аль нэгнийг нь үлдээгээд, нөгөөд нь нэг хөшөө босгож өгөөд дуусаа.

2 comments:

  1. Щ орсон Ищаавас, Новщинь гээд үгнүүд байна шд...

    ReplyDelete
  2. шинэ дүрмээр томьёо гэж бичдэг болсон байна лээ, тэгэхээр ъ тэмдэг байхаа болисон.
    бас үгүүдийг жаахан сонин бичдэг болсон байна. үнэ цэнэ-үнэ цэн, грек-герег гэх мэт

    ReplyDelete