09 October 2012

Байрны фасад

Орон сууцны зориулалттай байшин сав манайд олноор баригдаж байгаа. Энд нэг зүйлийг жигдрүүлэхгүй бол мянга гоё байшин бариад нэмэр алга. Оршин суугчид нүүж ороод хэдэн сарын дотор балконы хаалтыг өөрийн өнгө үзэмжийн дагуу хийлгэдэг. Үр дүнд нь байшин хамуутсан юм шиг дүр төрхтэй болно. Байрны захиалга авах үед балконы хаалтын үнийг оролцуулан тооцоод нэгдсэн журмаар адилхан хаалт хийж өгөх хэрэгтэй.
Хотын төвийн хуучин байшингуудыг засаж, төв гудамруу харж буй фасадыг жигдэлж байгаа нь сайшаалтай. Мөн кондиционер хаа тааралдсан газраа зоодог заваан үзэгдлийг таслан зогсоох нь зүйтэй.

No comments:

Post a Comment