Нийслэл хотын автозамын тухай пост.
Хэдийгээр дугаараар хөдөлгөөнд оролцуулах хязгаарлалтыг сунгасан ч гэлээ, засварын ажлууд дуусаж хаалттай байсан зам нь ашиглалтанд орсон ч гэлээ хотын бөглөрөл арилаагүй. Миний хувьд (машины дугаар 7-оор төгсөх тул) мягмар гариг хар дарсан зүүд лугаа адил өнгөрдөг. Такси олддог байсан бол хамаа алга, яг цаг тулна, такси байхгүй. Би 7 цагтай уралдаж хороолол орж өөрийн машиныг тэнд хаяад эгчийн машиныг авдаг горимд шилжээд байгаа. Тэгээд 22 цагаас хойш буцаж очиж солиогоо гаргана. Дангаараа явдаг байсан бол алхаад, автобусанд суугаад аргална. Хүүхдүүд зөөдөг болохоор яалт ч үгүй нуман тулгуурт орж байгаа юм. Ер нь мөнгөтэй бол нэг сэг машин худалдаад авчихсан нь дээр бололтой, долоо хоногт ганц өдөр л унах. Бусад өдрүүдэд нь такси болгож хэн нэгэнд түрээслүүлчихээд.
Анхаар! Хөлгүй рахиттай хүүхэд!
Цагдаа нар хайр гамгүй эрх хасдаг болсон сурагтай. Ер нь бол зөв, чангалах хэрэгтэй. Тэр тусмаа согтуу жолооч нарыг. Бас улаан цайм дебилтэж буй нөхдүүдийг залхаан цээрлүүлэхийн төлөө байна би.
Урсдаг бичигтэй сурталчилгааны самбар Ө үсгийг дүрсэлж чаддаггүй нь илэрлээ. Оронд нь 8 тоо гарч байна. Ийм зүйл хийгээд хэрэггүй л дэ. Бүрэн бүтэн зүйл л цааш оршин тогтнох эрхтэй.
Тусгаарлах шугам дээр ийм баганууд зоосон. Эхнээсээ эхлээд мөргүүлээд бутраад алга болж байна лээ. Давхар шугам давуулахгүйн тулд харалдаа нь шигүү зоож байгаа. Манайхан л болсон хойно цааш жаахан яваад 2 баганы дундуур чихэх боломж олдонгууд эргэж эхэлдэг. Тэгээд бөөн бөглөрөл үүсгэдэг. Ямартаа ч бага тойргийн хөдөлгөөн ийм баганууд байрлуулснаас болж заваарч дуусаж байгаа. Нэгэнт байрлуулсан л юм бол цагдаа зогсоож дүрэмийг нь мөрдүүлэхгүй бол хэдэн эвдэрхий багана л сүүлд нь хоцорно до.
Би гайхаад байдаг юм? Хотын гудамж цэвэрлэгч автомашин манай улсын хэмжээнд нэг ч байхгүй. Усалдаг, доор нь щетка эргэж тоос шороо шүүрддэг машин авах хэрэгтэй. Хамаагүй хөдөлмөр хөнгөвчилнө. Нэгдүгээр сургуулийн дэргэд зогсоол хийгдсэн боловч блок тавьж хааж орхисон. Бодвол зөвшөөрөлгүй бүтээгдсэн биз. Эсвэл бөглөрлийн эх үүсвэр болоод байхаар нь хааж орхисон. За за, товчхондоо гэвэл хотын автозам нэг иймэрхүү л байна.

No comments:
Post a Comment