03 October 2012

Урт цагаан

Урт цагаан, залгуулаад шар дэлгүүр - намайг бага байхад л новшийн газар байсан, 30-аад жилийн дараа өөрчлөгдсөн зүйл алга. Урт цагааныг хоосолж байгаад дотор талыг нь бүрэн засварлах хэрэгтэй. Одоо бол ерөөсөө харанхуй нүх, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй төөрдөг байшин. Мухар, булан тохой болгонд нь, тэр ч байтугай хүн зогсох боломжгүй намхан шатан доорх 2х1 метр талбайд хүртэл үйлчилгээний цэгтэй. Уг нь оёдолчид нь нэг жигүүрт, цаг засвар, нүдний шил нь нөгөө талд нь, гуталчид нэг дороо г.м. ангилах хэрэгтэй. Одоо бол энд зохион байгуулалт, замбараа, ариун цэвэр гэсэн юм огт алга. Архидалтын ул мөр нь коридорт байх энүүхэнд:
Нэмээд ганц хоёр хаяг, самбар. Пальц.
Enternet. Firefox-ын үнэг IE-ийн логог мэрдэг нь ч ямар учиртай юм, үүнийг зохиосон нөхөр гарцаагүй имбецил.
Гадаа задгай тэнгэр дор H&M, Zara, Uniqlo.
Булчин сунгах. Разимер.

No comments:

Post a Comment