Орос хэл мэддэг хүнд огт хэрэггүй пост, цааш явж ажлаа бод.
Энэ удаагийн хичээлийн сэдэв: орос хэлэнд ан амьтантай зүйрлэх нь.
Ямар ч үндэстэн хар яриандаа хүмүүсийг ан амьтан, шавьж хорхойтой зүйрлэдэг. Оросууд ямар тохиолдолд юутай зүйрлэдэг тухай энэ удаагийн пост өгүүлнэ. Энд өргөн хэрэглэгддэг амьтадыг л түүвэрлэв, бүгдийг тоочоод барахгүй.
1. Болхи бойтог, бүдүүлэгдүү хүнийг заан, баавгай, усны үхэртэй зүйрлэнэ. Жишээ:
метронд нэг бүдүүн нөхөр хаалга хаагдах мөчид чихэж орж ирэнгүүтээ хүний хөл дээр гишгэвэл: "слон!", "ну прямо бегемот!" гэж хохирогч амандаа үгэлнэ.Өөр нэг нөхцөл: очерлоод зогсож байхдаа эргэж хөдлөх тоолондоо бусдыг шүргэж түлхээд байвал "медведь!", "потапыч хренов" г.м.-ээр цоллуулна.
2. Царай муутай (ихэнхдээ бүсгүй) хүнийг манайхтай адилаар морь, матар гэнэ. Жишээ:
"Ксения Собчак - лошадь!" гэсэн утгатай мэдээлэл интернэтээр дүүрэн. Эсвэл, захирлын орлогчийн царай зүсийг "зам.директора - натуральный крокодил" гэж тодорхойлж болно.
3. Тэнэг, мулгуу, зөрүүд бол - мэдээжийн илжиг (ишак, осёл). Уулынхан их ашигладаг юм. Жишээ (кавказ аялгаар):
- Слющай ти, осёл вонючий! Я твой дедушка имел!
- Сам ти ищак, Гоги! Я твой прадедушка имел!
4. Хөлдүүвтэр гарыг хуц, ухна (баран, козёл) хэмээдэг. "Баран" гэж орос хүнийг дуудвал уурлаад өнгөрнө. Харин "козёл" гэвэл осолтой болоод ирнэ. Манайхан ярьдаг: "Өө, яасан ухнатаж дуусдаггүй юм" гэж. Монголчууд энд будилах гэдэг утга байгаа болохоор төдийлөн гомдохгүй. Харин орост ондоо: "Козёл!", "Козлина!" гэж хэн нэгэнд хандвал муухай доромжлолд тооцогдно, мөргүүлж ч мэдэх. Жишээ хэллэг:
- Драный ты козёл, Василий Иваныч!
5. Хорчин бол змея, гадюка гэж могой, тэр дундаа хорт могой болно. Дээр үед ардын хар ярианд их ашиглагддаг байсан, одоо багасаад бараг больсон. Жишээ:
- Она ведь гадюка подлая, змеюка подколодная!6. За тэгээд мэдээж нэгнийгээ нохой гахайгаар (собака, псина, свинья) нь дуудахгүй бол болохгүй. Жишээ:
- Получи фигу, собака! (Салаавч ав, муу нохой!) эсвэл
- Придержи пса своего гэх нь "бие хамгаалагчаа татдаа" гэсэн утгатай байж болно.
Оюутан насны андаас захидал ирэхээр нь уншчихаад: - Свинья ты, товарищ Пупкин! - Нөхөр Пупкин чи гахай юм да! хэмээн инээмсэглэж ч болно.
Сурлагад тань өндөр амжилт хүсье.
02 May 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment