Фотоаппарат дээр цугларсан зурагнаас.
Байшингууд дээр дэлгэц өлгөх явдал элбэгшив. Хулдалдааны төвүүдээс гадна МУИС-ийн нэгдүгээр байр, Хууль зүйн үндэсний хүрээлэн (ордонгийн баруун талд), Баянзүрх дүүргийн тамгын газрын гадна самбар байрлуулсан. Сүүлд барьсан байшингуудаа яаж эрэмдэглэнэв хамаа алга, харин МУИС-ийн нүүрнээс л ховхолчих. Ямар ч авцалдаа алга, сүр дараад.Мишээл экспогийн гадна харсан сурталчилгаа. Дүйнгэдүү юм уу марзан царай хэрэглэгчидэд хүчтэй нөлөөлдөг байх. Учир нь хошин шогийнхон хаа л бол хаана, юу л бол юу рекламдаж таарах юм. Өдөр тутамын сонин. Энэ оны 3-р сарын дугаар. Хөлдүү сэтгүүлч нөхөр хэдэн жилийн өмнөх материал орчуулсан нь илт: Роналдо-г Реал-руу шилжсэн тухай "а" ч байхгүй, Ман.Ю-д тоглож буй мэт бичиж. Зар сурталчилгааны урсгалд хяналт тавих цаг иржээ. Удахгүй цэвэрхэн гадарга үлдэхгүйн. Бүх СӨХ хариуцсан байрнуудын орцонд хялбар солигдох (эсвэл амар цэвэрлэгдэх) том самбарнууд зарлалын талбай болгож байрлуулах хэрэгтэй. 1 давхарт байдаг хэнд ч хэрэггүй мэдээ өлгөөстэй боловч цоож цуурга зүүсэн самбараа боль. Оронд нь хананд энгийн сургалтын цагаан самбар хадаад маркер үлдээ. Хэн дуртай нь юу дуртайгаа бичиг. Тэгээд өөр газар (айлын хаалга, коридор, орцны гадаа, лифтэнд г.м.) наасан зарлалыг цэвэрлэгч нар тэр дор нь хуу тат. Нэг наана, хоёр наана, сүүлдээ сурталчилгаа нь потенциал хэрэглэгчидэд хүрэхгүй байхад болихгүй яахав дэ. Ер нь хэвлэмэл материал хогийн саванд орохдоо хялбар байдаг гэж байгаа. Та үйлчилгээгээ сурталчилсан брошюр айлын хаалганд хавчууллаа гэхэд уншигдахгүй хогийн саванд орох магадлал өндөр. Харин хөргөгчний соронз ч юм уу өөр гэр ахуйд хэрэглэгчихээр жижиг (цаасан биш) зүйл үлдээвэл ондоо.Хэдэн өдрийн өмнө өглөө эрт гараад машиндаа суутал битүү цан. Яараад байдаг, шил арчигч дийлдэггүй, мотор халаагүй болохоор "паар" халуунаар үлээдэггүй. Ер нь нэг пиавар шпатель хаалгандаа хийчих хэрэгтэй юм байна гэсэн бодол төрөв. Цонхоо нээж толгойгоо гаргаж байгаад байрны сүүдрээс гарч нарлуу харж зогсонгуут цан гялс арилсан. Хульхидуулж дуусахгүй юм да. Утасны цэнэглэгч дээрээс хойш "маас"-лаад байсан юм. Тэгж тэгж мэдээж ажиллахаа болиноо до? Шинэ цэнэглэгч авсан - хэд хоноод чад, 3,14z.Сайн мэдээ гэвэл аав манеркаа бэлэглэсэн.Шөнийн нийслэл ажлын цонхоор. Гэрэлтүүлгэ гэх зүйл алгаа энд.Ихэр жаалууд. Би гайхаад байдаг юм, яах гэж аав ээж нь ихэр хүүхдүүдээ адил хувцасладаг байна? Адил төрсөн боловч хоёр өөр хувь хүн шүү дэ. Зураг дээр юу байна? Нэг нь чамбай, нөгөө нь сахилгагүй л байгаа биз дэ. Тиймээс аль алинд нь ондоо хандах хэрэгтэй.
Нэг өглөө 7 цагийн үед яг энд (2-р сургуулийн урд) машинтайгаа явж байтал урдаас цагдаагийн машин гарч ирэв. Аль эргүүлийг тэр гэхэв, тоосончгүй. Тэгсэн чанга яригчаараа машины дугаар хэлээд зогсоорой л гэж байна. Зогслоо. Замын цагдаа бууж ирж бичиг баримт шалгав. Нүдний шилээ ав, чи тэгээд энэ мөн юм уу л гэж байна. Мөн л гэлээ. Миний жолооны үнэмлэх дээр 94 оны зураг байдаг юм - ерөөсөө ямааны гурав. 97 онд жолоонд сууж байхад цээж зурагны оронд Дашка-гийн орцон дарууласан том зурагнаас толгойгоо 3х4 хэмжээгээр хайчилаад өгчихсөн юм. Тэрнээс хойш 2 ч удаа үнэмлэхээ гаргуулсан, шинэ зураг өгнө, хуучнаар нь хэвлээд гаргачихна. Улмаар цагдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үү, үлээ гэж хумьсан гэрчилгээрүү үлээлгэж үнэртсэн.
Өглөө ингэж үлээлгэх нь замын цагдаа өөрт нь осолтой үзэгдэл байгаа юм. Олон жилийн өмнө зуслангаас хотруу хар үүрээр давхиж явлаа. Нүүр гараа, тэр тусмаа шүд амаа угаагаагүй, хөнжлөөсөө сугараад л машиндаа суучихсан. Тамхи татдаг байсан, цонхоороо баагиулаад л. Дамбын пост зогсоож бичиг баримт шалгачихаад тээврийн гэрчилгээ хуульж "үлээ" гэж тушаав. Би хэзээ ч тийм баяр баясгалантай, чин сэтгэлээсээ хамаг амныхаа хөндийн агаарыг гадагшлуулж үзээгүй дэ, хэ-хэ.Хамгийн сүүлд - захиас. Витсамо-гийн ямарваа нэг бөглөөтэй бүтээгдэхүүн худалдаж авахдаа бөглөөг нь эргүүлж үзээрэй. Чанга бол эртхэн сольсон нь дээр. Бузар чангалсан бөглөө хэд хэд таараад байгаа.
05 May 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
1. машины цонхны цастсан, цантсан, хөлдсөн хэсгийг өглөөдөө жолооны болон банкны кредит карт зэргээр хусахаар янзын амархан хусагддаг.
ReplyDelete2. ихэр хүүхдүүдэд ижилхэн хувцас, тэр байтугай ижилхэн цаастай чихэр хүртэл авч өгөхгүй бол хоорондоо булаацалдаад бөөн юм болдог юм бнлээ.