Философийн хичээл дээр тохиолдсон явдал гэж байгаа. Лекцийн танхим оюутнуудаар дүүрсэн хойно настай багш орж ирээд ширээн дээрээ том гэгч шил гаргаж тавив.

- Өнөөдөр би та бүхэнтэй амьдралын тухай хуучилах гэсэн юм. Энэ шилийг хараад та нар юу гэж хэлмээр байна?
- Хоосон шил л байна, - гэж хэн нэгэн нь дуугарав.
- Яг зөв, - гэж багш хэлээд ширээн доороосоо том чулуунууд бүхий уут гаргаад нэг нэгээр нь чулуунуудыг шилэнд хийсээр дүүргэв. - Харин одоо энэ шилийг хараад та нар юу гэхэв?
- Шил дүүрсэн байна.
Багш дахиад нэг уут гаргаад ирэв. Хайргатай. Тэгээд шилний хоосон орон зайруу жижиг хайрга хийгээд:
- За одоо?
- Шил одоо л дүүрлээ, - гэж оюутнууд хариулахад багш 3 дахь уут гаргаж ирээд түүнээсээ элс шилрүү хийж эхлэв. Хэсэг хугацааны дараа шил бүрэн чигжигдэв.
- За одоо ёстой жинхэнээрээ дүүрлээ дэ, - гэж оюутнууд шаагилдав.
Багш инээмсэглээд 2 лааз пиво гаргаж ирээд нөгөө шилрүү асгаж дуусгаад:
- Одоо бол шил дүүрэн, - гэж өгүүлэв. - Одоо би та нарт сая өрнөсөн процессыг тайлбарлая. Шил - бидний амьдрал, чулуунууд - амьдралд буй хамгийн чухал зүйлс, бидний гэр бүл, үр хүүхэд, хайртай хүмүүс, бидэнд хамгийн их ач холбогдолтой зүйлс гэж ойлго. Хайрга - төдийлөн чухал биш зүйлс, үнэтэй костюм, шинэ машин г.м. Элс - өдөр тутам бидэнд учирдаг, бүхий л амьдралын турш салдаггүй жижиг сажиг асуудлууд.
Хэрэв би эхэлж шилэнд элс хийсэн бол хайрга, чулуу аль нь ч багтахгүй. Тиймээс жижиг сажиг асуудлуудаар өөрийн амьдралыг битгий дүүргэж байгаарай, гол зүйлдээ ач холбогдол өгч амьдраарай гэж хэлэх байна.
Нэг оюутан:
- Профессор, пиво ямар утгатай вэ?
- Амьдрал ямарч бай хааяа нэг алжаалаа тайлж ганц хоёр пиво ууж бай гэсэн үг :)
Үүнтэй адил нэг санаа. Том цаас аваад голд нь "Миний амьдрал" гэж бичнэ. Дараа нь тойруулаад чухал зүйлсээ бич: гэр бүл, ажил, найз нөхөд, сурлага г.м.


Like
ReplyDeleteёстой том лайк
ReplyDeletehey namaig bs ganzorig gdg amidaagiinhaa blog iig uzej harlaa er ni dajgu shuu. good luck bro ...
ReplyDeletemash goyo
ReplyDelete