1840 он хүртэл англид дугтуй бараг ашигладаггүй байж. Гол шалтгаан нь: захидал илгээхэд багагүй өртөгтэй, нэмэлт хуудас болгонд мөнгө төлдөг байсан бөгөөд дугтуйг нэмэлт хуудастай адилхан үнэлдэг байв. Иймд нэг хуудас цаасан дээр захидлаа бичээд, нугалаад, гадна талд нь хүлээн авагчийн хаягийг бичээд илгээх нь элбэг.
Нөгөө талаас нэг захидалд аль болох их мэдээлэл агуулах шаардлага байдаг. Жижиг үсгээр бичнэ, мөр шахна г.м. аргаас гадна хөндлөн бичих тохиолдол их байв. Үүнийгээ cross writing гэнэ. Мэдээж, ийм захидлыг унших нь төдийлөн амар биш. Иймд хэвтээ мөрийг нь нэг өнгөөр, босоог нь ондоо өнгийн бэхээр бичдэг байж.
22 June 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment