11 June 2011

ҮСАХүрээлэн

Хуучнаар - Хүүхдийн парк, хэдэн жилийн өмнөөс Үндэсний соёл амралтын хүрээлэн. Сайт нь байна уу гэж хайгаад олсонгүй.
Олон ч жил хаалттай байсан да, ямартаа ч ашиглалтанд орсон нь амжилт гэхүү дэ. Нэмэх хасахыг нь дэнсэлж үзье. Юуны өмнө - талбай хэд дахин бага болсон нь харамсалтай. Бага багаар нэмж секторууд ашиглалтанд орох байх гэж найдахаас. Гэвч алсыг харагч дээрээс ажиглахад сэжиг бүхий барилгууд хашаанд баригдаж л байна да.
Би энд өвөл катокыг нь сонирхож ирээд алгын чинээ талбай хараад буцсан юм. Тэр цагаан хашлага бүхий тойрог - каток. Дараа нь нэг бүтэн сайнд ирхэд гэр бүлийн өдөр гээд түм түжигнэж, бум бужигнаж байхаар нь ороод л бас гарсан. Сүүлд сураг дуулахнаа 50 хувийн хөнгөлөлттэй өдөр байсан юм билээ. Хүмүүс тийм өдөр ихээр ирэх нь аргагүй, үйлчилгээний ханш өндөр талруугаа. 3-аас дээш насны хүүхэд том хүнтэй адилхан билет авна, гадна хаалгаар орохоос төлж эхэлнэ дэ. Тоглоомууд 3-4 мянгаас эхэлнэ. Фүүдкорт - сайхан ичгүүргүй шулааны цэг.Мак кофе нэртэй угаадас 700 төг хүрнэ гэдэг хар дарсан зүүд.Цөөрөм болон цайз сайхан болж. Ус нь ядаж цэнгэг гэж хэлж болохоор. Нэг ажилтан хөвж буй хогийг байнга шүүж цэвэрлэгээ гүйцэтгэж байна лэ. Усны гадаргад хөвж буй гадны биет бараг харагдахгүй.Цайз болон усан онгоцны хэлбэртэй талбайг ашиглалтанд гүйцэд оруулаагүй бололтой.Мөн алхам тутамд хогийн сав байрлуулж, тэдгээр нь хаягдал ангилагч бүхий 2 оролттой. Мэдээж монгол хүн хамаагүй аль тааралдсанруу нь л хогоо ялгахгүй чихэж харагдна лэ. Паркийн баруун үзүүрт хэдэн саравч хийгээд, мах шарах зориулалт бүхий мангалууд байрлуулж. Тэрэнд нь нөхдүүд тамхины иш, ундааны сав зэрэг хог чихсэн байх юм. Заяа нь харламар, 5 алхамын цаана хогийн сав байхад шүү дэ. Аан тийн, мартах шахлаа, чулуу шиг өсгөгчүүд гэрэлтүүлгийн шонгуудын дэргэд байрлаж харагдсан.Зүлэгжүүлэлтээсээ илүү цементэн талбай их.Зүлэг хэрэгтэй бол хиймэл газон дэвсчихнэ. Сайн уу муу юу аль нь вэ хө? Муу муу, энэ бол муу... (уучлаарай, ташуурж байна).3-4 настай хүүхдүүд тоглох хэсгийн талбай нь жижиг болохоос биш хөөрхөн болж.Одоо хамгийн аюултай зүйл - алсыг харагч. Зүгээр л хүн бүтээж алахаар хийсэн зүйл байна. Энэ жилийн 6-р сарын 1-нд халуун өдөр байсан уу? Яаж золгүй тохиолдол гараагүй юм, бүү мэд. Битүү целлойд кабин, ямар ч агааржуулалтгүй. Хананд нь хэдхэн нүх, агаар салхи орноо - ац. Гэнэдээд суучихсан чинь саунд буй мэт хөлөрөөд буулаа. Зүрх судасны өвчтэй юм уу даралт нь дэгэн догон хүн 30-аад градусын халуунд суувал хөл дээрээ бууж ирэх нь эргэлзээтэй. Ийм заваан юм зохиосон уродыг халуун өдөр бүхээгт нь хийж түгжээд хоттой сүүлчийн удаа танилцах ялалд нь үдэх хэрэгтэй.

1 comment:

  1. Тэр алсыг харагч бол арай дэндэнээ алуулах шахсан дээр нь бүхээг нь савлаад айх ч шиг. Газрын маргаан гараад байсан гайгүй паркын талд шийдэгдсэн гэж дуулсан гэхдээ л газар нь бол арай л дэндэнээ

    ReplyDelete