Гар утсанд хадгалагдаж үлдсэн 2 өдрийн фото зурагнууд.
Лондонгийн андэрграунд. Сонин хуруутай хөл.Мөн л тэнд. Юу заадгийг нь мэдэхгүй, суудал дор нэгэн датчик байв.Явдаг өглөө. Хитроу.Шереметьево шинэ терминал бариад, үнэгүй WiFi-тай болсон хэдий ч трансфер бүс дахь ресторанууд нь тэнгэрт хадсан үнэтэй хэвээр. За тэр одоо дүүрч. Security check дээр гутал тайлуулж заваардаг нь хэвэндээ байна. Металл илрүүлэгч хаалга нь ажиллахгүй байх нь энүүхэнд. Цагаан бээлийнээс өөр багажгүй ажилтан худлаа нэгжлэг хийсэн болоод л өнгөрөөнө. Тэгсэн мөртлөө шалгуулаачгүй байхад урьдчилаад boarding pass дээр "досмотрено" гэсэн тамга дарчихна. Хятадууд хажууд нь аюул. Чин сэтгэлээсээ нэгжлэг хийж байна лэ. Асаагуур хүртэл нэвтрүүлэхгүй.
Шереметьевогийн 00. Орос хувилбарт гарчиг 1, өгүүлбэр 3 анхаарлын тэмдэгтэй. Англи нь эсрэгээр.
11 June 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment