Ээлжит санал асуулга дууссан байна. Бид бүгдэд үхсэн хойно минь юу тохиолдох талаар асуулга байсан билээ. Дүнг нэгтэгвэл, нийт 63 хүн саналаа өгсөнөөс:
а) Би бурхантай учирч тэр намайг яахыг шийднэ - 11 (17%) - шүтлэгтэй ард
б) Би эх дэлхийдээ ямар нэгэн амьтан, хүн болж эргэж төрнө - 11 (17%) - сүнс байдагт итгэдэг хүмүүс
в) Би ондоо хэмжигдэхүүн, өөр галактикт төрөх байх - 6 (9%) - сүнс апдейт хийгдэж ондоо хэмжигдэхүүнд шилжиж болохыг үгүйсгэдэггүй улс
г) Би материалист. Юу ч тохиолдохгүй - 14 (22%) - магадлал өндөр хувилбар :)
д) Ямар нэг зүйл болно, гэхдээ хэлж чадахгүйн - 18 (28%) - мэдэхгүй, чадахгүй мянган асуудлын таглаа
е) Энэ тухай бодохыг хүсэхгүй байна - 6 (9%) - хүссэн хүсээгүй, бодсон бодоогүй учирах л мөч
Материалистууд болон оптимистууд л олонх нь байх шив дэ.
За одоо 40 дахь санал асуулганд шилжье. Энэ санал асуулгаар уншигчидыг ангилнаа, архаг уу зулзага уу гэж, хэ хэ. Ингээд асуулт: Хэдэн оноос энэ блогийг мэдэх болсон бэ?
а) 2008
б) 2009
в) 2010
г) 2011
д) Санахгүй байна
22 June 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment