Механик энергийг цахилгаан болгож хувиргах нь олон асуудлыг шийдвэрлэнэ.
Дээр Токиогийн метроны тухай нийтлэл уншиж байсан юм. Зорчигчид хамгийн их явдаг, хөл хөдөлгөөн тасардаггүй хэсэг - метроны буудлын үүд. Тэнд хөл дор үл ялим газраас хөндийрсөн давцан шиг зүйл байрлуулдаг гэж байгаа. Хүн гишгэхээр доош дарагдаж ордог. Бүдүүлгээр хэлвэл пүрштэй давцан. Гэхдээ тус төхөөрөмж доош суух болгондоо бага хэмжээний цахилгаан энерги ялгаруулна. Олон зорчигчийн хөдөлгөөнөөс метроны буудлын зарим хэсгийн гэрэлтүүлгийн асуудал шийдэгддэг гэж байгаа. Хөл хөдөлгөөн их - гэрэлнүүд эндээс тэжээгдэж байгаад хөл татрахаар төвлөрсөн цахилгаан сүлжээнд шилжээд л болоо. Токио очиж нүдээрээ үзээгүй болохоор зураг нь алга, бодвол үнэн биз, япончууд ийм төрлийн зүйлд сайн.
Ирээдүй бий л дэ, энэ хувиргалтын ард. Кинетик бугуйн цаг - зөвхөн эхлэл. Зөөврийн компьютеруудын батарей нь товч дарагдахаас цэнэглэгддэг, тачскрийн утаснууд дэлгэц дээр нь дарах болгонд жаахан энерги хуримтлуулж чаддаг болох цаг холгүй байх. Бидний нас хүрнэ гэж найдаж байна.
25 June 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment