Утсан дээр sms үлдэж.
Өчигдөр найзынд оройтоод, шөнө 1-ийн үед 120 мянгатаас Барс-ын гүүрээр төмөр замруу орж ирэв.
Аз болж ёстой нүнжигтэй нэг ах хүү таарсан да. Ачаа байхгүй, гар тээш бүхий түүнтэй ярилцаад, зовлонгоо тайлбарлав. Олон улсын нислэг биш дэ, ийм тохиолдолд би чамд туслахгүй явах бас муухай юм да гээд нааштай хандав. Тэгээд яг ачаагаа өгөх гэсэн чинь Eznis-ийнхэн дайвар ачаа авахгүй гэж новшироод. Би ч шууд хэлсэн: "Энэ зорчигч 20 кг ачих эрхтэй биз? Тэрэндээ энэ ачааг өгч байна шүү дэ" гээд л үзээд байв. Хэсэг маргалдсаны эцэст ачааг минь дуртай дургүй авсан. Яаж зүгээр байхав, төгсгөлд нь: "Онгоцны даац хэтэрвэл таны ачааг буулгана шүү" гэж байна лэ. Дотроо би бодсон: түүн шиг худлаа зүйл байхгүй, юун онгоцны даац, юун буулгах, ачигдсан л бол аваад л нисэхээс өөр замгүй. Харин занаад ачихгүй алах вий дэ, том овортой зүйл байна гээд нэг шалтаг шалтгаан олоод ч юм уу. Маргаан болж байх явцад ах хүү хүлээцтэй нь аргагүй хүлээгээд, хааяа миний талд орсон шиг зогсож байв. Утсаа солилцоод, аймагт угтах хүний утсыг давхар өгөв. 9911 барьсан эр байгаа юмаа бас. Ах нь байнга явдаг юм, чи арай янз бүрийн бодис ачаандаа хийчихсэн юм биш биз гэсэн шиг наргиад. Өчигдөр карго-д өгсөн бол 20 кг-ыг 2,000 төг-өөр гээд 40 мянга тушаах байв. Өнөөдөр илүү кг ачааг 3,700 төг-өөр авч байсан гэхлээр 74 мянга болох байсан хэдий ч сохор зоос төлөлгүй явуулав. Цэвэр аз л да. Баярлаад тусалсан хүндээ сайн яваарай гээд 20 цаас өгөх гэсэн авдаггүй. Миний халтар 20 цаасаар дутахгүй нь тодорхой л до, хэ-хэ. Зүгээр дэ, баярласны илрэл байгаа юм гэсээр арай гэж өгсөн. Ийм хүн олон бол сайхан л юм.
Сая ажил дээр албаны 100 мянгын хариулт 80-ыг тушаасан чинь 20 цаасны баримт нэхэгдэв. Карго юм уу илүү ачаанд нь өгч санхүүгийн анхан шатны баримтыг нь бүрдүүлэх ёстой байсан юм байх. Авч байсан бол хамаа алга, зовлогоо бага зовоогоод л байгууллагын мөнгөөр туйлаад гарч болох байсан уу? Болох байсан. Гэвч авиа-компани ачаа ачихгүй байхад хүнд дайхаас өөр зам байхгүй шүү дэ. Өөрсдөө өглөө нисэх орж хүнд дайж явуул гэж өчигдөрхөн хэлээд сууж байсан улс. Нөгөө ахаар 20 цаас авсан нь үнэн гээд цаасан дээр гарын үсэг зуруулаад, регистрийн дугаарыг нь бичүүлээд зогсож байх нүүр надад лав байхгүй.
No comments:
Post a Comment