Энд нийтийн тээврийн гол ачааллыг автобус, метро 2 нугалдаг бололтой. Метрогоо tube, underground гэнэ. Мөн overground бас бий (андуураагүй бол DLR буюу Docklands Light Railway). Бас трамвайн 3 үндсэн шугамтай гэж байгаа, сууж үзээгүй л дэ. Такси нь элбэг, Темза-гаар бас усан онгоцнууд тээвэрлэлт хийнэ. Лондонг 1-6 болон A, B, C, D гэсэн 10 зонд хуваадаг юм билээ. 1-р зон - төв, 6 - зах, үсгээр тэмдэглэгдсэн - газрын мухар.
Бидний хувьд мэдээж метро, автобусаар л зорчиж байв. Oyster картанд 27 паунд (нэмэх нь барьцааны 5) байршуулаад 1-2 зонд 7 хоногийн турш бүх төрлийн нийтийн тээврээр хязгааргүй зорчино. Ийм Oyster картыг Travelcard гээд байгаа юм. Хотод түр ирсэн зочидод (жуулчин г.м.) зориулсан багц.
Нийтийн тээврийн "Радиально-кольцевая транспортная система" гэдэг бүтэц зохион байгуулалт байдаг юм. Лондон, Москва, Париж, Токио - бүгд ийм системтэй. Бүдүүлгээр тайлбарлавал: хотын төвөөс захуудруу чигэлсэн урсгалтай болон тойрог (кольцо, circle) хөдөлгөөнтэй бүтэц. Мегаполисийн ачааллыг дийлэхгүй систем гэж сүүлийн үед шүүмжлэгдээд байгаа зүйл. Лондонгийн метроны бүтэц Москвагийнхтай маш төстэй. Лондонгийнх анхдагч болохоор оросууд төлөвлөлт хийхдээ англичуудаас санаа авсан нь тодорхой.
Лондон:
Москва:
Ажиглавал, 2-юулаа кольцотой, тэр дотор нь хотын төв нь байрладаг. 2-юулаа circle line-аа нэвт нэвт огтолсон шугамнуудтай. Гэхдээ дотроо мэдээж ондоо л до. Москвагийн кольцо доторх буудлууд бараг музей шиг, архитектурын бүтээл (Сталинд баярлалаа, ядаж ганц сайн үйл хийж). Лондонгийн буудлууд илүү дутуу зүйлгүй. Хэмжээ дамжааны хувьд ч гэсэн ялгаатай. Буудлуудын платформын өргөн, дээврийн өндөр, эскалаторын тоо, урт г.м. Галт тэрэгний тунелийн диаметр нь Лондонгийнх жижиг тул дагаад галт тэрэг нь арай нам, нарийн. 2 хаалганы дунд Москвад 6 зорчигч суудаг бол энд 5 байх жишээний.Лондонгийн төв хэсгийг томруулвал лонхны дүрс гарч ирнэ. Энэхүү bottle дотор үзэж харах зүйл их.
Шугамнуудын бодит байрлал мэдээж арай ондоо л до.
Метроны лого нь хөөрхөн. Товч, тодорхой.London Bridge.

http://subway.umka.org/maps/chicago.gif
ReplyDeletechicago subway zurgiig yavuullaa. oilgohod engiin. gants loop tei ter n yag downtown chicago d baigaa hoid, baruun umnod zug ruugee oiroltsoogoor 10 mile hirtei hol yavdag boltoi. zuun zugt Michigan Lake baigaa uchir stop :)