2011.05.29-нөөс 30-нд шилжих шөнө. МИАТ-ын онгоц эндээс хоцорч ниссэн болохоор хот орж хонох утгагүй болсон, хоёрын хооронд 4-5 цаг унтахын төлөө буудаллах хаашаа ч юм, хоёрын хооронд амарсан ч болохгүй биз. Уг нь элчингийнхээ буудалруу давхичих санаатай байв. Харин Англиас буцахдаа бол Бээжинд буудалласан. Тэр үед нутгийн оюутан залуугаас элчин сайдын яам дэргэдэх зочид буудлаа хаасан гэдгийг мэдэв. Хэрэв явахдаа шөнө хот орсон бол шатах байж дэ, азтай золигнууд шүү бид, хэ-хэ.
Шөнийн Бээжин болон онгоцны далавчны үзүүр шилний цаанаас.Бидэнтэй цуг Бээжинд 20 орчим насны нэг залуу буусан. Тэрбээр Москвагаар дамжиж Париж яваа, анх удаа хилийн дээс давж буй дээрээ гадаад хэлэндээ тааруу байсан болохоор бид хамт дагуулж явсаар Москва орж Францруу нисэх онгоцонд нь суулгаж өгсөн юм. Хүний газарт нэг нэгэндээ тусалж явахгүй бол болохгүй. Шинэ терминалд буугаад, дотуур галт тэрэг, шаатл-баас-аар дамжиж хуучин 2 дахь терминалд ирцгээв. Энэ үед шууд гүйцэтгэж байсан бичлэгтэй танилцаж болно. Ресторанд орж хэдхэн пиво уунгуутаа танхайраад тэнд нь сандал диваныг нь эзэгнээд унтацгаав. 3 сандал дээр 3 цаг унтаад аргагүй эрхэнд сэрэв. Цэвэрлэгч хятад авгай нар ээлж солилцоод ч байгаа юм уу яагаад ч байгаа юм, чанга чанга орилолдоод, шаарнууд чинь унтуулаагүй. Босоод нүүр гар, шүд амаа угааж аваад өглөөний ундаа уулаа да, ха-ха.
Урдаас харсан филлипиний паспорт барьсан эрд харуулж байгаад л цайгаа уучихав. Бидэнтэй цуг явсан залуу гар тээшиндээ талх, сыр, гахай ба үхрийн мах, өөр юу юу авчихсан явсан бэ, бяцхан найрлаад.Цаг харлаа - зургаа дөчин тав, зургаа дөөчин таав...Эндхийн таксофон хэрхэн ажилладаг нь оньсого. Хэрэг гараад оролдвол бодвол учир нь олдох л биз. Ямартаа ч манай улсын 976 код мэдээллэх самбарт байна.
22 June 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment